Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Манай улсад коронавирусийн дельта хувилбараар 7 хүн өвчлөөд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн дельта хувилбараар өвчилсөн хүний тоо долоо бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Л.Энхсайхан мэдээллээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар манай улсад дельта хувилбарын коронавирусээр долоон хүн өвчилсөн.

Тэдгээр хүнийг тусгаарлаж тандалтын арга хэмжээг авч байна” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.

Түүнчлэн “Коронавирусийн мутацлагдсан хувилбараас дельта нь хамгийн эрсдэл өндөртэй буюу хурдан тархаж байна.

Өнгөрсөн долоо хоногт дельта хувилбар дэлхийн 111 оронд бүртгэгдээд байсан бол долоо хоногийн дотор нэмж 13 улсад бүртгэгджээ.

Энэ нь дельта хувилбарын вирус халдварлах чадвар маш өндөр гэдгийг харуулж байна.

Мөн дельта хувилбар нь альфа хувилбараас тархах чадвар 60 хувиар илүү хэмээн мэргэжилтнүүд үзэж байна” гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/336487258026872