Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр өглөө Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр хоёр аймгийн нутагт газар хөдлөлт болсон байна.

Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Улаанбаатарын цагаар 2021 оны долдугаар сарын 22-ны өдрийн 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрийн зайнд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Мөн 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайнд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдсэн тухай мэдээлсэн билээ.

Газар хөдлөлтийн хүч ба мэдрэгдэлт

Балл

Тайлбар

Магнитуд

Тайлбар

I

Хөрсний/хэлбэлзэл/ долгион зөвхөн газар хөдлөлтийн багажид тэмдэглэгдэнэ.

2.5

Зөвхөн багажид бичигдэнэ

II

Маш тайван орчинд хүмүүс анзаарна

III

Цөөн тооны хүмүүс чичиргээг мэдэрнэ

3.5

Мэдэгдэм сул газар хөдлөлт

IV

Олонх хүмүүст мэдрэгдэнэ. Цонхны шил доргино

V

Дүүжлээстэй эд зүйл савлаж, унтаж байсан хүмүүс сэрнэ.

VI

Зарим барилга байгууламжид хөнгөн гэмтэл учирч өнгө шавардлагад ан цав үүснэ.

4.5

Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт

VII

Барилга байгууламжийн өнгөн шавардлагад нь цав үүсэж шавар нь ховхорч унана.