УИХ өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Уг хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх юм.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болох зохицуулалтыг нэмэх талаар хэлэлцэж байв. Харин хуульд уг зүйлийг нэмсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг "Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн болон 3 хүртэл насны хүүхдээ харж буй эхчүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл давуу боломж олгож буй.
Хүүхдээ харж байгаа ээжүүд нийгмийн даатгал тасалдах, цалин хөлсгүй байх олон асуудал үүсдэг.
Тиймээс 3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжүүдийг энэ хугацаандаа өөрөө зөвшөөрвөл гэрээсээ, зайнаас ажиллах хууль эрх зүйн шинэ орчинг бүрдүүлсэн" гэв.
Тэрбээр хуулийн төслийг боловсруулах ажлыг хэсэгт байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!