Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Дипломат алба бол зөөлөн хүчний бодлогоор улс орныхоо язгуур эрх ашиг, хар хайрцагны бодлого, аюулгүй байдал, боловсрол, үнэт зүйлийг хамгаалах чухал зэвсэг"

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
АНУ-д суух Элчин сайдад нэр дэвшиж буй Ө.Батбаяр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зарим улсад суух Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна.

Засгийн газрын хуралдаанаар 25 улсад суух Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжсэн билээ.

Элчин сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

УИХ-ын гишүүн П.Анужин: Монголын дипломат алба болон дипломатчидын нэр хүнд дэлхий дахинд унасан гэдэгтэй маргахгүй байх. Энэ унасан нэр хүндийг өсгөхөөр Б.Батцэцэг сайд идэвхийлэн ажиллаж байгаа. Энэ удаад Элчин сайдаад томилогдох хүмүүсийн 80 хувь нь мэргэжлийн дипломатч байгаад талархаж байна. Энэ дунд манай мөнхийн хөрш ОХУ-д Элчин сайдаар томилогдох гэж байгаа Ө.Энхтүвшин даргад амжилт хүсмээр байна. Монголын төрд олон жил зүтгэсэн хүмүүс төрийн хар хайрцагны бодлогыг оюун санаандаа тээж явдаг. Мэргэжлийн чадварлаг хүмүүсээс асуух зүйл алга. Харин зарим хүнээс нийгмийн захиалга гэж хэлж болох хэдэн зүйл асуумаар байна. Би хувьдаа олон улсын харилцааны мэргэжлийг эзэмших гэж наанадаж найман жил зүтгэсэн. Би эрүүл мэнд ярьдаг хүн гээд нэг эмнэлэг дээр очоод мэс засал хийе гэх боломжгүй. Яг үүнтэй адил дипломат харилцааг эдийн засаг, соёлын бүтээлч харилцаа гэж харж болохгүй. Тиймээс АНУ-д Элчин сайдаар томилогдох гэж байгаа Ө.Батбаяраас “Та дипломат албыг юу гэж боддог вэ” гэж асууя.

АНУ-д суух Элчин сайдад нэр дэвшиж буй Батбаяр: Дипломат алба бол яриа хэлэлцээрийн журмаар зөөлөн хүчний бодлогоор улс орныхоо язгуур эрх ашиг, хар хайрцагны бодлогоор өөрийн орны эрх ашиг, аюулгүй байдал, боловсрол, үнэт зүйлийг хамгаалах чухал зэвсэг. Нөгөө талаас харилцааны хэрэгсэл юм. Ямар ч тохиолдолд ямар нэгэн байдлаар энэ үнэт зүйлийг алдагдуулахгүй байх ёстой гэж би боддог.

Олон жилийн туршлага, хүн хоорондын харилцаа тэр дундаа хувь хүний чадвар, багаар ажиллах хөдөлмөр зүтгэлээр нэг түвшнээс нөгөө түвшинд байнга шинэчлэгдэж, улс орныхоо бодлого зорилтод тавигдаж буй шаардлагатай нийцэж хөгжиж байх байх ёстой чухал харилцаа.

Ажиллаж байгаа албан хаагч хоорондын хамтын ажиллагаа, нэгдсэн багийн удирдлагаар хамтран ажиллаж энэ бодлогыг хэрэгжүүлдэг байгууллага гэж боддог.

УИХ-ын гишүүн П.Анужин: Хэлэх нэг, хийх нэг хэрэг. Та өнөөдөр маш олон дипломатч нартай мөр зэрэгцэн Монгол Улсын гуравдагч хөрш улс руу томилогдох гэж байна. Тиймээс маш хурдан хугацаанд мэргэшиж, ажлаа нэр төртэйгээр хийгээрэй гэж хүсье.



Засгийн газраас Элчин сайдад нэр дэвшүүлж буй 25 хүнийг танилцуулж байна. 

  1. Монгол  Улсаас  Австралийн  Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг,
  2. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах  Австри  Улсад  суугаа  Онц  бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг, 
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,
  4. Монгол  Улсаас   Бельгийн   Хаант  Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг  эгүүлэн татаж, Монгол Улсаас  Бельгийн Хаант Улсад суух  Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг,
  5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг,
  6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист  Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Дашийн Билэгдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг,
  7. Монгол  Улсаас  Арабын  Бүгд  Найрамдах  Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чулууны Баярмөнхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг,
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг,
  9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан  Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан  Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг,
  10. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах  Киргиз  Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар  Содномын Ганхуягийг,
  11. Монгол Улсаас  Кувейт  Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт  Элчин  сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбатыг,
  12. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах  Ардчилсан  Лаос  Ард  Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрахыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг,
  13. Монгол  Улсаас  Оросын  Холбооны  Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт Дуламсүрэнгийн Давааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг,
  14. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг,
  15. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг,
  16. Монгол Улсаас  Бүгд  Найрамдах Турк  Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг,
  17. Монгол  Улсаас  Унгар  Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт Элчин  сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг,
  18. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг,
  19. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,
  20. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг,
  21. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах  Энэтхэг  Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг,
  22. Монгол Улсаас  Швейцарын  Холбооны  Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг,
  23. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,
  24. Монгол  Улсаас  Их  Британи  Умард  Ирландын  Нэгдсэн  Хаант Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Нархүүгийн Тулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух  Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг,
  25. Монгол  Улсаас  Америкийн  Нэгдсэн  Улсад   суух  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаяр нарыг тус тус томилох саналыг  танилцуулж байна.