Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Болормаа: Засгийн газрын сайд нууцаар санал хураалт явуулъя гэдэг зүйл ярьж, ордны хуйвалдаан хийх гэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Энэ асуудлын хэлэлцүүлгийг иргэн бүр анхааралтай хараасай гэж бодож байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэлээн олон хүн уулзалдсан юм шиг байна. Зарим хүн санал хураалтыг далд явуулаач гэдэг зүйл яриад явж байна. Ийм зүйл байж болохгүй.

Тэр дундаа Засгийн газрын сайд нар ийм зүйл ярьж, ордны хуйвалдаан хийх гэж байна.

Бид саналаа нээлттэй ил тод байлгах ёстой.

Далд яриан дунд юу болдог вэ гэхээр сандал, суудлын хэрүүл болдог.

Итгэл хүлээлгэх эсэх асуудлыг үр дүн ямар байхаас үл хамаарч бид асуудлаа ил тод ярих ёстой. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд бид хариуцлагатайгаар энэ хэлэлцүүлгийн процессыг зөв явуулах ёстой.

Намын Бага хурал дээр нэг гишүүний хэлснийг энд хэлье. “Ерөнхий сайд аа, танд хань болохгүй байгаа сайд нараа болиулаач ээ” гэсэн.

Өөрийнхөө Засгийн газрын эсрэг далд санал өгөх гээд явж байгаа сайд байна. Хэн ч тэр хүнийг албадаж сайд болгоогүй, өргөдлөө өгөөд чөлөөлөгдөж болно шүү дээ" гэв.