ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүнд электрон тамхийг нэмж оруулах хуулийн төсөл өргөн барив

ikon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монгол Улс 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах болон гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой харилцааг зохицуулах зорилтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх баталсан байдаг.

Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой.

Гадаадын иргэн Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой

Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж хуулийн төсөл санаачлагч үзжээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээтэй холбоотой дээрх шаардлага нь анхлан бага хэмжээтэй хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр цаашид үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх эсэхээ шийдэх сонирхолтой байгаа хөрөнгө оруулагч нарт бэрхшээл учруулж болох талтай бөгөөд төлөөлөгчийн газарт хөрөнгө оруулалтын хэмжээтэй холбоотой хязгаарлалт байдаггүй боловч энэ статусаар үйл ажиллагаа явуулбал Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхлэн орлого олох эрхгүй байдаг байна.

Иймээс хөрөнгө оруулалтын хамгаалалтын баталгааг бэхжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн тогтолцоог сайжруулах, түүний хэрэгжилтийг хангах зэрэг хэрэгцээ шаардлагатай гэж үзэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлд:

  1. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалтыг тусгаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэмээх хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан,
  2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан
  3. Энэ хуулийн төсөлтэй нийцүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Халаадаг тамхинаас жилд 1.9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 136-д зарим шинэ төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахаар тусгагдсан. 

Монгол Улсын хувьд тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2018-аас 2020 он хүртэлх тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр заасан.

Харин 2021 оноос цаашид хэрхэн татварыг нэмэгдүүлэх талаарх бодлого одоогоор тодорхойгүй. Түүнчлэн, тус хэрэглээ нь нэгэнт бий болсон халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулах шаардлага үүсээд байна.

Иймд тамхины онцгой албан татварыг 2021 оноос эхлэн 2024 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх, халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.

Хуулийн төсөлд онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүнд халаадаг болон электрон тамхийг нэмж оруулан, халаадаг тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 100 ширхгээр, электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 10 миллиграммаар тус тус тогтоож, онцгой албан татварын хэмжээг 3,180 болон 1,000 төгрөгөөр тогтоосон. Онцгой албан татварыг ийнхүү тогтоосноор халаадаг тамхинаас жилд 1.9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж урьдчилан тооцоод байна.

Мөн янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 4,600 төгрөгөөр тогтоомж, цаашид 2024 он гэхэд 5,860 төгрөг, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 3,400 төгрөгөөр тогтоож, цаашид 2024 он гэхэд 4,210 төгрөг болгон тус тус үе шаттайгаар өсгөн нэмэгдүүлэх зохицуулалтыг тус тус тусгаж, эдгээр нэмэлттэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуулийн хэсэг, заалтуудын уялдаа холбоог хангах өөрчлөлтийг тусгасан байна.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан “халаадаг тамхи”, “электрон тамхи”, “тамхи” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулав. Уг нэмэлтээр “тамхи” гэсэн нэр томьёонд “утаат тамхи”, “халаадаг тамхи”, “электрон тамхи” аль аль нь хамаарах бөгөөд энэхүү өөрчлөлтийн үр дүнд халаадаг болон электрон тамхины импорт, үйлдвэрлэл, худалдаа хуулийн зохицуулалт, стандарттай болох юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Жүүгий [66.181.169.162] 2021/6/22
Сахар дээр ахиухан тавимаар байна
0 | 0 Хариулах
Pzdd [192.82.89.5] 2021/6/22
Whahah zailache
1 | 0 Хариулах
Зочин [59.153.85.120] 2021/6/21
Маш зөв шүү. Эрүүл мэндэд хортой эд дээ.
0 | 0 Хариулах
зочин [202.9.40.111] 2021/6/21
Хориглохыг шаардаж байна!!!!!!!!
2 | 0 Хариулах
зочин [202.9.40.111] 2021/6/21
Одоо бүр "халаадаг тамхи”, “электрон тамхи” оруулах гэнэ???? Оруулахыг хориглох хэрэгтэй.Наад электрон тамхинаас олон залуус амь үрэгдэж байгааг мэдэхгүй байв гэж. Ашиг олохын тулд юунаас ч буцахгүйнь????
2 | 2 Хариулах
Pzdd [192.82.89.5] 2021/6/22
Tas huldv guluuz ve
1 | 2 Хариулах
??? [66.181.161.53] 2021/6/21
manai vape uud ch hetsuudhendee, ugiin unetei bdag juice-nuud ni dahiad 5 10k nemegdeh ni haha
1 | 0 Хариулах
Бензин... [162.210.194.37] 2021/6/21
Найруулж химийн аргаар гарган авч байгаа бензиний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна ш дээ.
0 | 0 Хариулах
Irgen [202.126.90.57] 2021/6/21
Tamhinaas garahad heregtei ed dee
2 | 3 Хариулах
okokokok [202.126.89.24] 2023/8/10
tamhinas garahad hrgte ch electron tamhi tataj bga humuusin diilenh ni tatadgu bj bgad tatdg bolsn humus burdulj bna
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.57] 2021/6/21
Зөв зөв. Чанартай чанаргүй олон юм орж ирээд биднийг төөрөгдүүлж байна. Залуучууд хэл усаараа сайн судлаад үзвэл тэр USA-д эндсэн хүмүүс чинь Canabis-тэй электрон тамхи шүү дээ (tetrahydrocannabinol). Холиод хутгаад ялгаж салгахгүй ТВ нь хүртэл худлаа мэдээлэл цацаад байхын. Хувьдаа 7 жил иргэний сүүхээгээр энд тэндээс олж электрон тамхи татаж байна. Муудсан алга. Дээрдсэн юм л их байна даа.
3 | 2 Хариулах
zochin [66.181.186.245] 2021/6/21
Юун татвар вэ, татвар авна гэдэг зөвшөөрч байгаа гэсэн үг, дэлхий даяар хориглоод байхад хориглох хууль өргөн барих хэрэгтэй
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.78] 2021/6/21
нэг хууль нэртэй ийм юм санаачилхаар хэдэн төг авдаг билээ
3 | 0 Хариулах
irgen [66.181.183.15] 2021/6/21
YU CH SANAACHLAAD BGAAN KKKKKKK
1 | 0 Хариулах
!!!!!! [202.21.107.107] 2021/6/21
Энэ одоо юу солиороод байгаа эргүүнүүд вэ?. Наад электрон тамхийг чинь дэлхийдаяар хориглож байхад хор оруулж ирж ард түмнээ устгах нь уу? Болиосой .
4 | 2 Хариулах
Электрон тамхи хорь [27.123.214.2] 2021/6/21
АНУ-д энэ төрлийн тамхийг эрүүл мэндэд хортой гээд баталчаад байдаг, манайх бүр татвар аваад татуулж л байдаг.
5 | 2 Хариулах
Зочин [202.9.46.239] 2021/6/21
Бусдаас бурууг хайдаг явдлаа хэзээ болих вэ оркуудаа. Хэн нэгэнтэй ойр хавьтаж халдвар авчихаад бурууг өөрөөсөө биш бусдаас хайна. Архи ууж архичин болж гэмт хэрэг үйлдчихээд архинд бурууг чихнэ. Тамхи татаж тамхичин болчихоод тамхинд бурууг чихнэ. Хэзээ өөрөөсөө бурууг хайдаг болох вэ
3 | 1 Хариулах
зочин [202.9.40.111] 2021/6/21
Гудамжаар дүүрэн тамхи татсан юмнууд өөдөөс үмхий утаагаар утаад байна. Зам, буудлаас 3 м холдоод татаж болно. Сониуч, саваагүй залууст шинэ төрлийн тамхийг сурталчлаад байгаа юм биш үү? Архи, согтууруулах ундаа хориглосон үед уухгүй байж болоод байсан хүмүүс хорио тавингуут уугаад эхэлсэн .Архи, согтууруулах ундаа борлуулж ашиг олдог хүмүүс буруутай!!!
3 | 0 Хариулах
Sudalgaa hiigerei [103.26.193.65] 2021/6/21
USA-d horison yum yuruusuu baihgui bga shu. Angli hel meddeg bol google orood sudalgaa hgeerei duu huu
5 | 2 Хариулах
mhm [59.153.115.130] 2021/6/21
тамхичид бол зүгээр хохино шдээ заваан бисдакууд тэгээд үхнэ л биз, жижиг гаж донгоосоо салчихаж чадахгүй арчаагүй бол үхэг ёстой хохь нь гээд хэлчихье
1 | 2 Хариулах
Зочин [107.117.172.53] 2021/6/21
Татвар ч яахав татдаг л юм байгаа биз....харин жирийн ард иргэд биднээсээ хуулиар далайлгаж хураасан татварын тэр их мөнгийг ил далд кулгайлж зувчуулхаа хэзээ болих гэж байна хөө?
5 | 0 Хариулах
Зочин [165.22.97.76] 2021/6/21
Харин тх
0 | 0 Хариулах
Зочин [192.82.89.186] 2021/6/21
Өөр санаа зовох юм алга уу
8 | 2 Хариулах
Зочин [202.131.225.178] 2021/6/21
zuv l zuil hiij bnashde. Ene uls oron 1-han zuiliin tuluu zovno gej bhgui
4 | 2 Хариулах