2021/07/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.12₮
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
13°
09:00
S30
15°
10:00
S30
17°

Б.Лакшми: Баянгол дүүргийн үзүүлэлт ухарч, Хан-Уул дүүрэгт аюулгүй, амар тайван байдал сайжирч, ажилгүйдлийн түвшин буурсан

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2021"-ийг танилцууллаа. 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Лакшми "Уг тайлан нь Улаанбаатар хотын хөгжлийг ухарч байна уу, урагшилж байна уу гэдгийг харуулдаг. 2017-2019 оны дүүргүүдийн ерөнхий индексийг авч үзэхэд сайжир байсан.

Харин 2019-2021 оны хооронд авч үзэхэд эргээд буурсан үзүүлэлт гарлаа. Сүүлийн хоёр жилд нийслэлд томоохон хэмжээний бүтээн байгуулалтууд хийгдээгүй гэсэн үг. Боловсрол, эдийн засгийн түвшин буурсан, хүүхдийн талбай гээд олон асуудал байна. Эдгээр асуудлыг нийслэлийн болон дүүргийн түвшинд авч үзэх шаардлагатай.

Сүүлийн хоёр жилийн тайлангаар Баянгол дүүрэг ухарч, Хан-Уул дүүргийн үзүүлэлт сайжирч байна. Хан-Уул дүүрэгт аюулгүй, амар тайван байдал сайжирч, ажилгүйдлийн түвшин буурсан" гэв. 

Нийслэлд хамгийн их тулгамдаж буй асуудал нийтийн тээвэр

 "Улаанбаатар хотод уг тайланг амьдрах орчин, эдийн засгийн тэнхээ, засаглал зэрэг таван багц 150 үзүүлэлтийн хүрээнд гаргасан. Ингэхэд нийслэлд хамгийн их тулгамдаж буй асуудал нийтийн тээвэр. Автомашинаас гадна дугуйн болон явган хүний зам байх ёстой. Гэтэл хоёр жилийн өмнө барьсан гүүрэн дээр явган хүний зам алга. Тухайн гүүр нь үерт автаж байна. 

Ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн дутагдалтай байна. Мөн засаглал, хүүхэд хүмүүжих орчныг сайжруулах шаардлагатай. Уг тайланд дүүрэг бүрд тулгамдсан таван асуудал болон хамгийн сайн, хамгийн муу тус тус 20 үзүүлэлтийг тусгасан. Тухайн дүүрэг, хотыг удирдаж байгаа хүмүүсийн хувьд гарын авилга болох юм.

Жишээ татаж Сонгинохайрхан дүүргийн хувьд яръя. Тус дүүргийн сайн тал нь гэмт хэргийн гаралт, гэр бүл салалт бага байна. Харин сул тал нь нийтийн тээврийн үйлчилгээ, амьжиргааны түвшин доогуур, гэмт хэргийн зөрчил их гардаг" гэсэн мэдээллийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өглөө. 

x