ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН
"Хонг Конгийн их, дээд сургуульд суралцах тав хүртэлх монгол оюутанд 100% тэтгэлэг олгоно. Нэг оюутны төлбөр ₮200 сая"
iKon.MN
Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонг Конгийн Боловсролын нарийн бичгийн дарга Кевин Йеунгтэй энэ сарын 17-нд Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт манай талаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гарын үсэг зурсан бөгөөд энэ өдрөөс хүчин төгөлдөр болж байна.
Энэхүү баримт бичгийг байгуулсны үндсэн дээр Хонг Конгийн Засгийн газраас “Бүс ба Зам – Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөрийг шинээр бий болголоо. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос эхлэн жил бүр Хонг Конгийн улсын их, дээд сургуульд суралцах тав хүртэлх монгол оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгож буйгаа мэдэгдлээ. Нэг оюутны сургалтын төлбөр 200 сая төгрөг юм.
Эх сурвалж: ГХЯ
Азийн топ 10 их сургуулийн 3, дэлхийн топ 100 их сургуулийн 5 нь Хонг Конгийн их дээд сургууль байна.
Эх сурвалж: ГХЯ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

