ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост төрийн албан хаагчдын үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх журам хэрэгжинэ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Солонгосын Газар, Орон Сууцны Корпорацид прокурорууд нэгжлэг явуулах үеэр

Өмнөд Солонгосын засгийн газар төрийн албан хаагчдын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг бүртгэх, хянах журам хэрэгжүүлэх болсноо Ням гарагт зарлажээ.

Төрийн Албан Хаагчийн Ёс зүйн тухай Хуульд нэмж оруулах журмын төслийг өнгөрсөн долоо хоногт сүүлийн байдлаар хэлэлцэж дууссан байна. Журам энэ оны аравдугаар сарын 2-ноос хэрэгжихээр болжээ.

Төрийн өмчит Солонгосын Газар, Орон Сууцны корпорацийн (LH) ажилтнуудтай холбоотой дуулиан гарсны дараа Өмнөд Солонгосын засгийн газар албан хаагчдын үл хөдлөх хөрөнгөд тавих хяналтаа чангатгах болсон юм.

Тус корпорацийн 20 ажилтан Сөүл хотын баруун өмнөд дүүргийн нутагт нийт 10 тэрбум воны үнэтэй газрыг төлөвлөгөө зарлагдахаас өмнө худалдаж авсан хэрэг энэ оны хавар ил болж байв.

Шинэ журмаар засгийн газрын болон орон нутгийн захиргааны, төрийн өмчийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид жил бүр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдүүлэг өгч байх гэнэ.

Тухайлбал үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, ямар орлогын эх үүсвэрээр хэзээ худалдаж авсан зэрэг мэдээллийг жил бүр тайлагнахаар болжээ.

Журам хэрэгжиж эхэлснээс хойш шинээр худалдаж авах үл хөдлөх хөрөнгөд нь мөн хатуу хяналт тавихаар болсон байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
mongolchuud [66.181.161.98] 2021/6/21
монголчууд амин хувиа хичээдэг хувь үзлээсээ болоод дугарч чадахгүйг нь дээдүүл нь овжин ашиглаад тэр бумтан болоод бга юм ш дээ. Дуугардагсан бол өөрсдөө байг гэхэд үргэлжлэлүүд нь сайхан ирээдүй угтахсан
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.244] 2021/6/21
mongold iim yum bol buh darga nar gudamjind suiheetei ni hotel motel orj dee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.16] 2021/6/21
Үлгэр жишээ рд түмэн шүү
1 | 0 Хариулах
Unshigch [202.9.46.49] 2021/6/21
Ардчилсан нийгэм ингэж л байнга өөрийгөө цэвэршүүлж элдэв хувийн сонирхолд орон зай үлдээхгүй байх ёстой. Манайхан заавал өөрсдөө муу юм үзэж байж сайжрахыг хүлээх албагүй, иймэрхүү сайн жишгийг хуулаад авчихвал хэрэгтэй юм даа.
1 | 0 Хариулах
Zochin [66.181.179.73] 2021/6/21
Монголд бас хэрэгжүүлмээр юм байна
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.209] 2021/6/21
Saihan niigem shuu. Ingej baij l hugjinu duu.
2 | 0 Хариулах
sergln [45.151.167.10] 2021/6/21
Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж баха хангагдаг Хүүк болио одоо
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.40] 2021/6/21
Mundag humuus shu mongolchudtai haritsuulaltgui
3 | 0 Хариулах
zochin [202.21.113.58] 2021/6/21
shudraga es
1 | 0 Хариулах