Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Лантуун Дохио" ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхийлөгчийн зарлигаар "Лантуун Дохио" ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхланд өнөөдөр "Хөдөлмөрийн хүндэт медаль" гардуулан өглөө.

Ч.Ганжавхлан нь 2013 онд "Лантуун дохио" ТББ-ыг санаачлан байгуулж Тэргүүнээр нь найман жил ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа Улаанбаатар хотод Ид шидийн орон 1, 2 гэх нэртэй хүүхэд хамгааллын хоёр төвийг бий болгосон юм.

Ид шидийн орон-1 төв нь хүүхэд хамгаалах чиглэлээр төвлөрөн ажилладаг бол Ид шидийн орон-2 нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд, томчууд сурч хөгжих, иргэдийг чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэн ажилладаг билээ.

Тэрбээр шагнал авсан тухай сэтгэгдлээ өөрийн цахим хуудастаа "Бидний хөдөлмөр, Ид шидийн орон, Лантуун дохио Манай байгууллагын хүчирхийллийн эсрэг, хүүхдийн төлөө тууштай ажилласан олон жилийн хөдөлмөрийг төр засаг үнэлж "Хөдөлмөрийн хүндэт медаль" гардуулсныг байгууллагаа төлөөлж ёс төртэй авлаа. Биднийг дэмждэг, хамтдаа зүтгэдэг бүх хүмүүст баяр хүргэе" хэмээн бичсэн байна.