ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани ирэх сараас эхлэн студийн чанартай дуу хөгжмийг хэрэглэгчдэдээ сонсгохоор болжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн Apple Music үйлчилгээ ирэх сард хоёр томоохон шинэчлэл хийхээр болжээ.

Эдгээр нь Lossless audio болон Spatial audio юм. Lossless audio нь дуу хөгжмийг яг студид бичсэн чанараар нь ямар ч алдагдалгүй сонсох боломж.

Зургаадугаар сард эхлэхдээ 20 сая дууг ийм өндөр чанартай сонсгож эхлэх бол оны сүүлээр 75 сая дуутай болж өргөжих юм байна.

Apple Music үйлчилгээний хэрэглэгчид дээрх санг нэмэлт төлбөргүй ашиглахаар болжээ.

Lossless audio чанартай дуу хөгжмийг сонсохын тулд Apple төхөөрөмжийнхөө Settings->Music->Audio Quality хэсэгт нэвтэрч, тохируулах юм байна.

Хамгийн бага чанар нь CD quality буюу 16 bit, 44.1 kHz чанартай байх гэнэ. Үүнийг дээшээгээ 24 bit, 48 kHz хүртэл өсгөх боломжтой байна. Харин хамгийн дээд 24 bit, 192 kHz буюу “High-Resolution Lossless” чанартайг сонсохын тулд дан ганц Apple төхөөрөмж хангалтгүй DAC (Digital-to-Analog converter) төхөөрөмж нэмж залгах шаардлагатай ажээ.

Мэдээж чанар нэмэгдэх тусам дуу хөгжмийн хэмжээ томрох тул интернэтийн хурд өндөр байх шаардлагатай.

Spatial audio нь дуу хөгжмийн эх үүсвэрийн байрлал, хөдөлгөөнийг давхар мэдрүүлдэг формат юм. Өөрөөр хэлбэл гурван хэмжээст орон зайд дуу чимээг сонсоно гэсэн үг.

Apple компани уг форматыг нэвтрүүлэхдээ Dolby Atmos технологийг ашиглажээ.

Spatial audio дуу хөгжмийг Apple-ийн сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн iPhone, iPad, Mac төхөөрөмжүүд дээр тоглуулж болохоос гадна H1 болон W1 чиптэй AirPods, Beats чихэвчүүдээр сонсох боломжтой гэнэ.

 

Эх сурвалж: Apple

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
hh [203.23.49.153] 2021/5/29
high definition audio bish yumuu
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.166] 2021/5/19
За ер нь айфон барьдаг ч юмуу.
1 | 0 Хариулах
Зочин [119.40.99.210] 2021/5/19
Аль хэдийн сонигийн төхөөрөмжтэй улсууд энийг чинь сонсоод явж л байсан ш дээ.
2 | 1 Хариулах
HornyBoy [202.21.115.178] 2021/5/19
Hi-Fi формат байхгүй байсан шүү Apple Music-т их мэдэгч минь!
2 | 0 Хариулах
Apple хэрэглэгчид хандъя: [202.126.90.13] 2021/5/19
Hi-Fi DAC, Dolby Atmos, Lossless Audio зэрэг бол Samsung, LG, Sony зэрэг утас төхөөрөмжүүд дээр эртнээс ашгилаж ирсэн гэж хэлж байдаг байгаа шүү... Apple Music тийм ч төгс эд бас биш юм.
5 | 2 Хариулах
хүлцэл суулт [133.203.233.129] 2021/5/19
Аль хэдийн нтр, угаасаа бүх л сүүлийн үеийн утас утастай холболтоор бол Hi Res audio бүрэн дэмжинэ. Тоглуулах техникийн бүрэн боломж нь байгаа. Энд яригдаж байгаа асуудал бол стрийминг үйлчилгээ үзүүлэгч буюу Audio Streaming service нь өөрөө өндөр чанартай аудио сантай юу үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Өнөөг хүртэл HiFi streaming үйлчилгээг хэд хэдэн сувгууд нэвтрүүлж байсан ч (Amazon music HD, Tidal, Mora Qualities гэх мэт) сарын үйлчилгээний тариф нь дунджаар 20 доллар орчим байсан. Алим энэ зах зээлд цахиур хагалж өөрийн Apple music Streaming үйлчилгээгээ нэмэлт тарифгүй мөртлөө Lossless audio болон Spatial Audio гэсэн хоёр төрлийн нэмэлт боломж нэвтрүүлсэн явдал юм. Spatial Audio гэдэг нь кино театрын Dolby atmos дуугаралттай төстэй тухайн орчинд нь байгаа юм шиг урдаас хойноос дээрээс сонсогдож байгааг ялгаж сонсгох технологи юм. Өнөөг хүртэл сонсож бидний сонсож ирсэн уламжлалт стерео дуугаралт бол зөвхөн баруун зүүн чихэнд очих дохио нь ялгаатай сонсогддог байсан.
9 | 0 Хариулах
Хурай! [124.158.66.61] 2021/5/19
Америк бол ид шидийн ертөнц юм байна. Бүгдээрээ англи хэлээ чамбайруулцгаая!
6 | 2 Хариулах
Зочин [103.57.92.110] 2021/5/19
Tidal garch irj bj apple neg uhaarwaa.hedii boltol 2channel duugaar yawah gesiin boloodoo. bi huvidaa stream hugjim sonsdoggui. chanar gj hog bdg bsn. tidal harin vpn eer sonsoj uzsen ern bolj ogvol flac aar appletai humuus n alac audio ooro tataad zalhuuralgui sonnson n deerde. bas aytaihan chihevchtei bish bol tged ongor duus
5 | 0 Хариулах
Хүлцэл Суулт [210.153.197.41] 2021/5/19
Алим бол Hardware болон Software аль алийг нь цогцоор нь хөгжүүлдэг компани. Одоо болтол өчнөөн олон төрлийн HiFi streaming үйлчилгээ нэвтэрсэн ч бүрэн ялгааг нь гаргаж сонсох нь чихэвчний оролтгүй сүүлийн үеийн утаснуудад боломжгүй зүйл байсан юм. Sony LDAC гэх bluetooth ээр high bandwidth тэй дамжуулах технологи эзэмшдэг ч 990кbps буюу Hi res audio дамжуулах хэмжээний хангалттай биш юм. Алим эдгээр байдал дээр тулгуурлан утасгүй технлогиор өндөр нягтралтай аудио сигналь дамжуулах техникийн боломж нь бүрдсэн гэж үзээд үйлчилгээгээ нэвтрүүлж буй гэж үзэж байгаа. Магадгүй энэ 6 сар эсвэл 9 сарын алимын арга хэмжээн дээр шинэ утасгүй өндөр нягтралтай дуугаралт дамжуулах чадамж бүхий алимын new airpods болох airpods max танилцуулагдана гэж харж байгаа.
4 | 0 Хариулах
Зочин [192.82.64.163] 2021/5/18
Daaaaaamn!!
1 | 0 Хариулах
S man [202.126.89.116] 2021/5/18
delhii ertunts huguud l baidag. getel Mongolchuud bid modon jorlondoo bie zasaj, utaagaar uushigaa dvvrgej, emnelegt oochirolsoor l. bid ennees deer amidarch chadnashd uul ni
6 | 1 Хариулах
Зочин [139.5.216.107] 2021/5/18
Гунигтай бнаа
1 | 0 Хариулах
Зочин [192.82.70.166] 2021/5/19
Үгүй шүү. Утаа бол нэлээн хувь нь шийдэгдсэн.
1 | 0 Хариулах
Зочин [94.134.114.244] 2021/5/29
ehleed gadaad yvj uzchihed uneher bid ooriin chine helj baigaa shig archaagui amidarch bnuu guu yu gdgee uzchihed iim yum bahirmaar yum gadaad ornii heden bolj baiga yumiine uzchihed ingj muulah yum, ehleed gadaad yv uz har daraa ni ingj hel bidend bolj baigaa zuil havigui ih bgaa shuu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.20] 2021/5/18
Nice
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2021/5/18
Super!
1 | 0 Хариулах
JuicySlut [103.212.118.32] 2021/5/18
Apple gang 🤘
1 | 0 Хариулах