Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мандахнаран: Халуурахаар өвчин нь сэдэрдэг хүмүүст вакциныг болгоомжтой хийх хэрэгтэй

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр коронавирусийн эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ямар ч вакциныг хийхэд 10 орчим жилийн хугацаа ордог. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон улс орон хурдан хугацаанд вакцин гаргасан. Эмнэлзүйн өмнөх үе шатаас үр дүн үзүүлсэн вакциныг гурван шат дамжуулж, ингээд хэрэглээнд нэвтрүүлдэг. Одоогоор бол зургаан вакцин энэ үе шатуудыг гүйцээсэн байна. Жишээлбэл, Pfizer вакциныг Израйль улс хамгийн түрүүнд захиалж, иргэдээ ихээр вакцинжуулсан. Ингээд эргэн мэдээлэх үйл явц өрнөсөн.

Синофарм компанийн вакциныг одоогоор дэлхийн 42 орон хэрэглэж байна. БНХАУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв байгууллагаас ер нь ямар ч вакциныг хөхүүл эмэгтэйчүүд хийлгэж болно гэсэн албан ёсны зөвлөмжийг гаргасан. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд хийлгэж болно гэсэн зөвлөгөөг өгч байгаа.

Судалгааны үр дүнд вакцин тариулаад сарын тэмдэг өөрчлөгдөнө гэсэн зүйл байхгүй. Вакцин тариулаад толгой өвдөж байгаа бол хамгийн уртдаа 14 хоног үргэлжлээд хэвийн болох ёстой.  

Халуурахаар өвчин сэдэрдэг хүмүүст вакциныг болгоомжтой хийх хэрэгтэй. Унадаг өвчтэй хүмүүст вакцины тухайд болгоомжлох нь зөв" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/322388469247221

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.