Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

ХАА-н зарим техник хэрэгсэл, бордоо зэргийг 2022 он хүртэл Гаалийн татвараас хөнгөлж, 2025 он хүртэл НӨАТ-аас чөлөөллөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн зориулалттай зарим техник хэрэгслийг Гаалийн албан татварыг хөнгөлөх болон НӨАТ-аас хөнгөлөх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын Гаалийн албан татварыг хөнгөлөхөөр болж, 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, бодисын жагсаалтыг хавсралтаар баталсан байна.   

Түүнчлэн 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлөхөөр болов. Үүнд хамаарах 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг хавсралтаар баталлаа хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.