Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд "Ногоон бүс" түр журмыг нэг сар мөрдөх шийдвэр гарлаа

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сарын 6-7-нд Өмнөговь аймагт ажилласан тухай танилцуулгыг сонсов.

Энэ дагуу:

  • Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах,
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх,
  • Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх,
  • Хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа. 

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн, Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Хилийн 0166 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит болголоо. 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газар