Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн мэдээллээ хакеруудад алдсан эсэхийг шалгах арга

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдөр Фэйсбүүк компанийн 500 гаруй сая хэрэглэгчийн бүтэн нэр, цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг хакерууд онлайн орчинд тараасан байна.

Фэйсбүүк компани үүнийг 2019 онд алдагдаж байсан хуучин мэдээлэл гэх тайлбарыг өгсөн юм. Энэ мэт сүүлийн 10 орчим жилийн хугацаанд гарсан томоохон кибер халдлагуудад өртсөн эсэхээ та “Have I been pwned” нэртэй сайтаар шалгах боломжтой.

Эхлээд та энэхүү сайтад нэвтэрснийхээ дараа өөрийн цахим шуудангийн хаягийг хайлтын цонхонд оруулаад “pwned?” товчийг дарах юм.

 

 

Хэрвээ халдлагад огт өртөөгүй бол дараах мэдээлэл гарч ирнэ.

 

 

Харин өртсөн бол дараах мэдээлэл гарч, доор нь хэзээ ямар үйлчилгээнд бүртгүүлсэн мэдээлэл алдагдсаныг жагсааж харуулах юм.

 

 

Кибер халдлагаас хувийн мэдээллээ хамгаалах хамгийн сайн арга бол тайлахад хэцүү нууц үг сонгох, үүнийгээ тодорхой давтамжтай сольж байх, давхар баталгаажуулалтын “2 factor authentication” аргыг хэрэглэх гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

Эх сурвалж: Tech Insider