ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд халдвар илэрсэн тул Пүрэв гараг хүртэл шүүхийн үйл ажиллагааг зогсоов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд коронавируст халдварын тохиолдол илэрчээ.

Иймд УОК-ын Шуурхай штабаас зөвлөсний дагуу нислэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагчид халдвар хамгааллын дэглэм сахиж, шинжилгээнд хамрагдах, биеийн байдлыг тандах болон ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай болсон тул ирэх долоо хоногийн Даваагаас Пүрэв гараг хүртэл буюу дөрөвдүгээр сарын 5-8-ны хооронд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсон тухайгаа мэдэгдлээ.

Дөрөвдүгээр сарын 8-наас хойш 16 хоногийн хугацаанд албан хаагчдыг 30 хүртэлх хувиар ажлын байранд нь ажиллуулж, цахимаар ажлаа гүйцэтгэхээр болжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.114.147] 2021/4/3
Шүүхийн шийдвэр тэнгэрийн шийдвэр биш гэдгийг мэдэж ав. Ахин хэлье шүүгч болохын тулд математикт гаргуун сайн бай. Учир шалтгаан, үр дагаварын холбоог бодож чаддаг бай. Шинжлэх ухааны эцэг математикийг хүндэлж бай. Халдвар тарах нь математик юм. Шүүхийн давж заалдах хугацаа гэж ямарч үндэслэлгүй математик мэдэхгүй хоногтой яг адилхан халдвар хамгааллын дэглэм хэд хоног барихаар өөрсдийнхөө шийдвэрийг бодож тунгаана биз. Баруунд шүүгч болохын тулд математикч байхыг шаарддаг юм.
0 | 0 Хариулах
MM [202.126.90.46] 2021/4/3
luiwarchidiin bas neg vvr uurhai
0 | 0 Хариулах
Авилгал хээл хахуульд идэ [203.98.77.115] 2021/4/2
Авилгал хээл хахуульд идэгдэж ялзарсан шүүгчид сөнөтүгэй.
4 | 1 Хариулах
Зочин [192.82.73.236] 2021/4/2
Барууны шүүхийн шүүгчид гэдэг бол математик сайн хүмүүс болдог. Шүүгч болох хүнийг удаа дараагийн шалгалтууд авч эцэст нь математик сайн болохыг шалгаж авдаг. Тэрнээс авилга гэж зүйлээр шалгаад шүүгч болдоггүй. Монголын шүүгч нар математиктаа муу. Эрт оройч үнэн гэж зүйлийг олох математик чадварыг шүүгчид эзэмшиж чадсан эсэхийг нь шалгалт авч баталгаажуулах тогтолцоо чухал юм.
0 | 0 Хариулах