ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГААНЫ ҮР ДҮН: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоо

ikon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо ТББ нь АМЕП 2 төсөл, БОАЖЯ-тай 2021 оны хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад ашиглах зорилгоор “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоо” сэдэвт асуумж судалгааг гүйцэтгэн тайланг боловсрууллаа. Асуумж судалгааны үр дүнд судлаачид хувийн дүгнэлт, тайлбар хийгээгүй бөгөөд судалгаанд оролцогч мэргэжлийн байгууллагуудын санал, зөвлөмжүүдийг нэгтгэсэн болно.

Уг судалгаанд БОАЖЯ-наас Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх авч үйл ажиллагаагаа эрхэлж буй 111   мэргэжлийн байгууллагаас 75 нь буюу 67.6% нь хамрагдав.

Мэргэжлийн байгууллагуудаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалтад дараах давхардал, хийдэл, зөрчлүүд болон бусад асуудлууд байгааг тодорхойлжээ. Үүнд:

  1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудын тодорхой зүйл заалтууд давхардаж, зөрчилдсөөр байна. Тухайлбал;
    1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ олон нийтийн оролцоог заавал багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлсэн тогтоол, шийдвэрийг албажуулан хавсаргах нь хамгийн хүндрэлтэй асуудал болж байна.
    2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалт буюу баг хорооны хурлын давтамж, 23.10 дахь заалт буюу хурлын ирц зэрэг бүрдүүлэх нь БОНБҮ-нд олон нийтийн оролцоог хангахад хамааралтай болсноор олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагаанд томоохон саад учруулсаар байна.
  2. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний үе шатуудын дараалал нь уул уурхай, эрчим хүч, дэд бутцийн төслүүдийн төлөвлөлт, зөвшөөрөл, бүтээн байгуулалтын үе шатуудтай зөрчилдөж төсөл хэрэгжүүлэгчид болон мэрэгжлийн байгууллагуудад хүндрэл учруулсаар байна.
  3. Мэргэжлийн байгууллагуудын боловсруулсан Байгаль орчны нөлөөлллийн нарийвчилсан үнэлгээний тайланд олон нийтийн оролцоог хангах, санал авах үйл ажиллагааг тухайн орон нутгийн удирдлагууд, иргэд, олон нийт нь тухайн төсөл хэрэгжих эсэхэд санал өгөх, зөвшөөрөл өгөх үйл ажиллагаа гэсэн маш буруу ойлголттой, байгаль орчны үнэлгээтэй холбогдуулж биш тухайн төсөлтэй холбогдуулж санал гаргадаг, эсэргүйцэл илэрхийлдэг нь нь асуудал дагуулсаар байна.  
  4. КОВИД-19 цар тахал, цаг агаарын онцгой үзэгдэл зэргээс шалтгаалан 2020-2021 онуудад мэргэжлийн эрх бүхий байгууллагуудын боловсруулсан Байгаль орчны нөлөөлллийн нарийвчилсан үнэлгээний тайланд олон нийтийн оролцоог хангах үйл явц зогсонги байдалд орж улмаар улс орны эдийн засагт нэмэр болохуйц төсөл, бүтээн байгуулалтуудын үйл явц зогсонги байдалд ороод байна.
  5. Мэргэжлийн байгууллагуудын боловсруулж батлуулсан Байгаль орчны нөлөөлллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч нар нь хэрэгжүүлж ажиллах биш БОАЖЯ-аар батлагдсан тамга тэмдэг бүхий зөвшөөрөл мэтээр буруу ойлгож ашигладаг нь тухайн төслийн сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах гарын авлага болохуйц судалгаа хийж нөлөөллийг үнэлж, буруулах арга хэмжээнүүдийг зөвлөж тусгасан бичиг баримтын үнэ цэнийг алдагдуулж байна гэж тус тус үзжээ.

 

Мэргэжлийн байгууллагуудаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, сайжруулах, бусад асуудлуудыг шийдвэрлэх дараах зөвлөмжүүдийг гаргажээ. Үүнд:

  1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог хангахдаа заавал иргэдийн нийтийн албан ёсны хурал хийхгүйгээр хэлэлцүүлэг, уулзалт, санал авах байдлаар зохицуулалт хийх, ингэхдээ төслийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, олон нийтийн оролцоог хангахад орон нутгийн удирдлага, байгаль орчны алба, хэлтэс, мэргэжилтнүүдийн үүрэг оролцоог бий болгох;
  2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хасвралт ерөнхий үнэлгээ хийх төслийн ангилалыг шинэчлэн найруулж олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааны хэлбэрүүдийг ялгаатай тогтоох. Тухайлбал;
    1. Уул уурхай, томоохон үйлдвэр, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн төслүүдийн;
    2. Хэд, хэдэн аймаг, сумд, багийн нутаг дэвсгэрийг хамарсан газрын тос, уламжлалт бус ашигт малтмалын төслүүдийн;
    3. ХАА, Газар тариалангийн төслүүдийн;
    4. Үйлдвэрлэл, үйлчигээ, хот суурин газарт хэрэгжих төслүүдийн гэсэн ангилалтайгаар БОННҮ-нд олон нийтийн оролцоог хангах ялгаатай хэлбэрүүд болон шалгууруудыг тогтоох.
  3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааг тухайн төслийн төлөвлөлт, зөвшөөрөл, ТЭЗҮ, бүтээн байгуулалт зэрэгтэй уялдуулж, төсөл хэрэгжүүлэгч болон бусад оролцогч талуудын тодорхой үүрэг оролцоотойгоор зохион байгуулж байхаар эрх зүйн зохицуулалтад өөрчлөлтүүд хийх;
  4. КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах түр журам гаргаж зогсонги байдалд ороод байгаа улс орны эдийн засагт нэмэр болохуйц төслүүдийг хөдөлгөх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх;
  5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааг зохион байгуулахад төсөл хэрэгжүүлэгч тодорхой үүрэг хүлээж, зардлыг гаргаж мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, тухайн орон нутгийн удирдлагууд нь иргэдээ төлөөлөх үүргээ биелүүлж хурлын ирц бүрдүүлж олон нийтийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлж ажиллах гэх мэт оролцогч талуудын эрх үүргүүдийг тодорхой болгосон эрх зүйн зохицуулалтуудыг хийх шаардлагатай байна гэсэн зөвлөмжүүдийг гаргажээ.

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ТББ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Кармаа [202.126.89.65] 2021/3/26
Бусдад санасан муу санаа чинь буцаж чамд заавал ирнэ. Хэн ч мэдэхгүй ч чи өөрөө мэддэг. Чи өөрөө мэдэж байгаа учир чиний санамсаргүйгээр илэрэх үйлдэл ухаантайд тод ухаан муутайд бүдэг ч хэзээ нэгэн цагт мэдэгдэнэ. Үйлийн үрээс хэн ч үл зугтана. Бурхан бүгдийг мэддэг. Чи өөрөө өөрийнхөө бурхан. Бусдад эс үйлдлээрээ хийсэн үйлийн үр ч карма. Карма
0 | 0 Хариулах
Зочин [202.21.97.250] 2021/3/26
Гадны төслүүд яг монголчуудад хэрэгтэй юм хийдэг юм уу даа, ил нүдэнээ ил байгаа юмыг судалж олоод байхдаа яахавдээ. БОАЖЯам чадваргүй байналдаа ойлгомжтой хуулийн заалтаа засчихаж чадахгүй төслөөр оюутны реферат шиг юм хийж нотлуулж байж ажил хийсэн болдог монголын төрийн албаны нийтлэг төрх. Өөрсдөө юугаа хийж суудаг бол хурал мурал засаг захиргаа гээд олдодгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.21.97.250] 2021/3/26
Орон нутгийн иргэдийн хурал гэдэгрүү ганцхан анхаарал хандуулцан судалгаа юм уу? Ил байгаа бүгд мэддэг юмыг ингэж судлахгүй ээ хайран мөнгө
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.65] 2021/3/26
?
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.3] 2021/3/25
АМЕП ха ха, ямар амьтныхаа мөнгийг Монгтлын нэрээр цусалж яваа бол доо
1 | 0 Хариулах
Зочин [192.82.73.54] 2021/3/24
Энэ АМЕП гэж юуны хаанахын төсөл вэ? Шал дэмий ойлгомжтой юмыг судалж яадаг юм. Уул уурхайд усны асуудал томоор хөндөгдөж байгаа нөхцөлд ядаж усны өгөгдлийн санг хөгжүүлсэн бол хэрэгтэй төсөл байна шүү дээ! Сэтгүүлчээс асууяа?? АМЕП-тай яаж холбогдох уу??
2 | 0 Хариулах
Зочиг [192.82.73.54] 2021/3/24
Ямар миа судалгаа вэ арай ч дээ. Төсөлөөс хийж байгаа гэхэд ийм ерөнхий үр дүн гаргаад болоо юм уу? Энийг судлаад байх шаардлагагүй ойлгомжтой. Хөгийн судалгаа хийх юм. Зөрчил, зөвлөмж нь оновчгүй урт юу юм бэ, манай 2-дугаар ангийн дүү ч ийм хөгий судалгаа хийхгүй
3 | 0 Хариулах
mining [122.201.31.157] 2021/3/23
copy paste хийж хахууль өгч батлуулсан байгаль орчны үнэлгээний тайланг хэн ч хэрэглэхгүй шүү дээ. үнэлгээний компани мэргэжилтнүүд нь өөрсдөө мэдлэг чадвар муутай салбар байна лээ дээ
6 | 0 Хариулах
Баярсайхан [66.181.161.126] 2021/3/22
ТХЗ, Ногоон хөгжлийн бодлого, УАӨ-ийг бууруулахад МУ-ын оруулах хуьвт нэмэр амлалтад буюу байгаль, нийгмийн шийдэл, зөвлөмж өгөөгүй байна. Үнэлгээний компаниудад яавал амархан хялбархан үнэлгээний тайланцар хийх вэ гэдэг судалгааны тайлан болжээ. Мөн БОНБҮ-ний тогтолцоог шиниэчлэх талаас яагаад судалгаа хийгээгүй вэ? БОНБҮ-ний тухай хуулиар иргэдийн оролцоог хангах 3 үе шатыг заасан. Зөвхөн хамгийн сүүлийн шатны оролцоо багийн ИНХ дээр төвлөрдөг нь яаж байгаа юм бол.....
2 | 0 Хариулах
Зочин [192.82.73.54] 2021/3/24
Зөв шүү Асуудлаа мэддэггүй хэдэн гаруудын мөнгө үрэх гэж хийсэн төсөл шиг харагдаж байна. Хамгийн гол нь судлаад иймхэн юм олж байдаг тэгээд бас зөвлөмж гэчихжээ. Асуудлыг олон талаас нь хийчих монгол мэргэжилтнүүд өчнөөн байхад
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.84] 2021/3/22
Энэ үнэлгээнийхэн Эрдэнэчимэг гээд байгаль орчны яамны хүүхэндээ дарлуулсаар л бга юу хөөрхийс
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.206] 2021/3/22
Тхх Одоо бүр яам руу зүглэхээс яс хавталздаг болсон.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.183.178] 2021/3/23
Эрдэнэчимэг гэж аль ч сайдын үед нүүр алддаггүй, компаниудын үнэлгээг шахдаг 2-3 компанитай. Тэд нараар нь хийлгээгүй бол үнэлгээг нь батлаж өгөхгүй хясан боогдуулдаг эсвэл БОМТ-ийг нь батлаж өгөхгүй 3 - 5 сая төгрөг нэхээд суучихдаг улаан цагаандаа гарсан авилгалч авгай бий дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.10] 2021/3/23
Ёстой муухай шуналтай. Ажил явуулахгүй зуурсаар байгаад мөнгө авч байж л салдаг хүүхэн.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.27.13] 2021/3/23
яа
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.13] 2021/3/23
Яаж мөнгө өгөх вэ? Ажлаа бүтээмээр байдаг?
0 | 0 Хариулах