• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Баруунаас мандсан нар ба Цэцийн маргааны оролцогч бус Ерөнхийлөгч, түүний төлөөлөгч

ikon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүйн доктор А.Бямбажаргалын бичсэн Үндсэн хуулийн цэц дээр буй Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой маргааны талаарх нийтлэлийг хүргэж байна. 

НЭГ. ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ БОЛОН ЕРДИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ЯЛГАА

Монгол Улс 1992 оны шинэ Үндсэн хуулиараа Үндсэн хуулийн цэц хэмээх оноосон нэр бүхий Үндсэн хуулийн шүүхийг байгуулсан.

Манай улсын төрийн байгуулалд энэ институц шинэ тутмын дээр бид ердийн шүүхээс Үндсэн хуулийн шүүхийн зааг ялгааг таньж, танилцаж явна.

Үндсэн хуулийн шүүхийг ердийн бусад шүүхүүдээс ялгадаг олон зүйл байдаг ч хамгийн хялбараар хэлбэл эдгээр шүүхийн гаргаж буй шийдвэрийн цар хүрээгээр зарчмын том ялгаатай.

Эрүү, иргэний шүүхийн хувьд гарч буй шийдвэр нь тухайн хэргийн оролцогчид л хамаатай байдаг. Харин захиргааны шүүхийн хувьд хэм хэмжээ буюу нийт иргэдэд хамаатай шийдвэрээс бусад нь мөн л хэргийн оролцогчийн хэмжээгээр хязгаарлагдана.

Тэгвэл Үндсэн хуулийн цэц буюу энэ шүүхийн хувьд гарч буй шийдвэр нь дан ганц маргааны оролцогч бус НИЙТ ИРГЭН, УЛСЫН хэмжээнд шууд нөлөөлдөг.

Тиймээс ч Цэцийн шийдвэрийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, ердийн шүүх, иргэн бүр биелүүлэх үүрэгтэй байдаг юм.

ХОЁР.ЦЭЦ НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАРГАЛЗАН ШИЙДВЭР ГАРГАДАГ ТУЛ БУСАД ШҮҮХЭД БАЙДАГ ШИГ ГУРАВДАГЧ ЭТГЭЭД ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ!  

Эдүгээ Цэц дээр өрнөж буй нэгэн сонирхолтой маргаан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотой иргэд цэцэд мэдээлэл гаргаснаар үүдэн гарч буй асуудал.

Гэтэл түүгээр яваа асуудлыг үүгээр татаж авчрав гэгчээр Ерөнхийлөгч маань цэцийн зүг жим гартал таваргаж, хэргийн оролцогч биш маргаандаа итгэмжлэгдсэн төлөөлөгч хүртэл томилоод авлаа.

Нөгөө нар баруунаас мандах гэдэг нь болж байх шиг.

Хууль зүйн хувьд ГУРАВДАГЧ ЭТГЭЭД гэж ойлголт буй. Энэ тухайн маргааны хувьд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн ийнхүү нэрлэдэг. Гэтэл хамгийн сонирхолтой нь Үндсэн хуулийн шүүхэд ГУРАВДАГЧ ЭТГЭЭД гэдэг хэргийн оролцогч огт байдаггүй, дээр манай одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд мөн тийм хэргийн оролцогч байхгүй байдлаар зохицуулсан нь тохиолдлын хэрэг огт биш юм.

Учир нь ердийн шүүх болон Үндсэн хуулийн шүүхийн ялгаатай байдлаас үүдэн энэ асуудал гардаг. Яагаад гэвэл Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛД шууд нөлөөлдөг тул тэр.

Тийм ч учраас Цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд ердийн шүүхэд байдаг шиг ГУРАВДАГЧ этгээд гэж ойлголт байдаггүй.

Ганцхан жишээ татахад одоо үүсэж буй маргааны тухайд бол хэрэв ГУРАВДАГЧ ЭТГЭЭД байх шаардлагатай гэж үзвэл дан ганц өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга дангаар байх боломжгүй юм. Энэ нь юу гэсэн үг бэ гэвэл:

  1. Зөвхөн өмнө ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүрэн эрхийн хэрэгжүүлж байсан талаас бол П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар,
  2. Үндсэн хуульд 45 насыг 50 нас болгосон гэдэг агуулгаараа бол насны хувьд хязгаарлагдсан 100.000 орчим бусад Монгол Улсын Иргэд,
  3. Өргөн утгаараа бол цаашид эрх ашиг нь хөндөгдөж болох 3,2 сая хүн ГУРАВДАГЧ этгээдээр татах хэрэг болно.

Тэгвэл одоо цэц дээр үүссэн маргаанд бол УИХ-ын баталсан хууль буюу үндсэн маргааны хувьд ХАРИУЦАГЧ (энгийнээр бол) УИХ өөрөө шүү дээ! Түүнээс гуравдагч этгээд, тэр дундаа өнөөгийн Ерөнхийлөгчид бол ямар ч хамаа байхгүй асуудал.

ГУРАВ. ЦЭЦ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ БУС ЭТГЭЭДЭЭС ТАЙЛБАР АВЧ БУЙ НЬ НОТЛОХ БАРИМТАА ӨӨРӨӨ ЦУГЛУУЛЖ БУЙ ХЭРЭГ

За өнөөх Үндсэн хуулийн шүүх болон ердийн шүүхийн бас нэг ялгааг энд дурдах гэсэн юм.

Үүнийг хууль зүйн хувьд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим гэдэг. Үүний дагуу Үндсэн хуулийн шүүх (мөн Захиргааны шүүх) өөрөө нотлох үүргийг хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний шүүхтэй адил оролцогчид гаргаж өгсөн НОТЛОХ БАРИМТ-ын хүрээнд л асуудлыг шийдэх бус Үндсэн хуулийн шүүх өөрөө нотлох баримтаа цуглуулж шийдвэр гаргадаг.

Энгийнээр бол Иргэний шүүх оролцогч талууд тэгш эрхтэй этгээдүүд байна хэмээн үзэж МЭТГЭЛЦЭХ буюу талууд ямар нотлох баримт гаргана түүний хэмжээгээр маргааныг шийддэг.

Цэц бол маргагч талуудын нэг талд ТӨР, нөгөө иргэн байдаг учир талуудыг эрхийг тэнцвэржүүлэх үүднээс ӨӨРӨӨ НОТЛОХ баримтаа бүрдүүлж, нотлох үүрэгтэй байдаг.

Тэр ч утгаараа Цэц Монгол Улсад хэнээс ч холбогдох тайлбарыг гаргуулан авах эрхтэй. Тэр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Шүүх, мөн иргэд хэн ч хамаатай түүний шаардсан нотлох баримтыг гаргаж өгдөг.

Тэглээ гээд гуравдагч этгээдээр тухай хүний, байгууллагыг татаж буй хэрэг огт биш юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Женко дэвших эрхгүй [66.181.161.3] 2021/3/20
Болно оо Гэвэл 2024 онд УИХ 'ерөнхийлөгч 8 жилээр нэг удаа' гээд Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа гэхэд Дахиад л Женко 'би 4 ба 6 жилээр сонгогдсон, 5 жилээр учираас би дэвшинэ' гэж болно.
0 | 0 Хариулах
Сонирхогч [59.153.85.94] 2021/3/20
Ерөнхийлөгч түүний төлөөлөгч нар бол ёстой нөгөө хуурамч Дамбийжаа юм байна шүү дээ! Маш тодорхой тайлбарлажээ мэргэжлийн хүн. Одоо тэгээд улс төрийн аргаар Цэцэд нөлөөлөх гэх байх да. Мэргэжлийн хүмүүс нь энэ мэт тайлбар өгөх нь зөв байна
0 | 0 Хариулах
Мөнх [64.119.26.190] 2021/3/20
Тоглоомын дүрэм ийм байна , булхайцахгүйшүү , , , шатарыг даамны дүрмээр тоглох гээд байдгаа болиороо
0 | 0 Хариулах
dorj [66.181.185.97] 2021/3/17
Энэ хужаагийн эрлийз залуу ямар муу мэдлэгтэй наад захын чадваргүй хүн гэдэг нь сараачсан юмных нь захыг уншихад мэдэгдэж байна.
1 | 0 Хариулах
Зочин [175.214.232.178] 2021/3/17
Карлосон хэмээх хочтой бүдүүн гахай сүүлийн үeд нэг их Үндсэн хууль ярьж тодордог болж. Хүрэлсүхийн суганы үс чам шиг хуульч ч гэж байдаггүй юм. Мөнхсайхан та 2 хуульч биш улстөрчид. Энэ гахайгийн докторын ажлыг нэтээс хайгаад үзээрэй. Хүн айж нохой хуцмаар л юм байналээшдээ.
7 | 1 Хариулах
Yag Ene mergejliin hun bn [202.9.46.107] 2021/3/17
http://m.riss.kr/search/detail/DetailView.do?p_mat_type=be54d9b8bc7cdb09&control_no=a79af97ade7b9aa4ffe0bdc3ef48d419#redirect
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.227] 2021/3/17
МАНд худалдагдсаан
1 | 0 Хариулах
Баярмаа [139.5.219.20] 2021/3/17
Хүнийг гадаад үзэмжээр нь элдвээр дуудах чинь тийм сайны шинж биш шүү. Хүнд тарган явах ямар ч шалтгаан байж болно. Ингэж стрессдэж нервтэхийг бодоход өөрөө Баттулга талынх нь суганы үс байх нээ
0 | 0 Хариулах
Haha [79.98.213.82] 2021/3/17
Ulsiin Ikh Khural tsetsiin shiidiig huleej avakhgui baikh erkhtei. Tegekheer Ulsiin Ikh Khurliin ulstorjij poporson 76-gar damjuulj toriin deer garchikhaad baigaa namiig diilekh uu. Tsetsiin shiidveriig dagaj bieluulekhgui baikh khuuliig batlaad, ignore hiigeed l yavj baina sh dee
0 | 0 Хариулах
Хуульч [14.200.134.45] 2021/3/17
Үнэн л юм бичиж. Энэ бол уул нь нээх маргаад байх сэдэв биш. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх хууль дээр тов тодорхой бичцэн зүйл. Ийм юмаа мэдэхгүй доктор ч гэж юу байхав. Хуулийн сургуулийн оюутанаас ядаж асуулдаа хэлээд өгнө. Хүн тэгээд мөнгө нэр төр хөөхөөрөө чөтгөртэй ч нөхцөж чаддагын жишээ нь Гүнбилэг болж байна даа.
6 | 2 Хариулах
Zochin [91.219.215.26] 2021/3/17
Энэ Сү.Батболдын тэжээвэр нохойнууд мөн их боргож байна аа?! Х.Баттулга гэдэг хүнийг гаргахгүй гэж янз бүрээр үзэж байна даа. Л.Оюун-Эрдэнэ гэж мангар пацаан диван галавт алуулсан С.Зоригоор хүртэл шоу хийгээд л...Арай хэтэрч байгаа юм биш үү! Алуурчныг олохоор бол олох хугацаа хангалттай өнгөрсөн, эрх мэдэл нь ч МАН-д хангалттай байсан. Төрсөн хүүхэнд хүнлэг бус хандлаа гэж нэг нь албан тушаалаа өгч зутгаад л, өнөөх нь зугтаасан ахынхаа заавраар элий балай юм яриад л..Дөрвөн их наяд төгрөг хулгай хийчихсэн, түүнийгээ хувааж хүртэх гээд МАН-ын 62 цөөвөр чоно яахаас ч буцахаа болилоо! Нэртэйгээр нь Х.Баттулга С.Зоригийг алуулсан гээд гөрдөх дутаад байна! Энэ улсад эрүүл ухаантай амьсгаа нар үлдсэн юм уу?!!!
3 | 1 Хариулах
Зочин [66.181.178.84] 2021/3/17
Зо чи гуц өө Хүрэлсүхийн тэжээвэр гахай минь. Чиний докторын сэдэв чинь үнэндээ галзуу хүний өдрийн тэмдэглэл юм байна лээ шүү
4 | 1 Хариулах
Зочин [202.9.47.18] 2021/3/17
🐷🐷🐷
3 | 0 Хариулах