Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө шатааж, амиа алдсан харамсалтай хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч байна. Сая би хэрэг шалгаж байгаа холбогдох хүмүүсээс тодрууллаа. Биеэс нь гарсан бичиг баримтаар 1987 онд төрсөн Э мөн болж таарсан. Чингэлтэй дүүрэгт амьдардаг хүн байна.
Хувиараа СD, үнэртүүлэгч борлуулдаг байсан гэх мэдээлэл урьдчилсан байдлаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа, тухайн хүний хувийн байдлыг тогтоох ажил яг одоо явагдаж байна. Тиймээс бид хэрэгт авагдсан баримтын талаар прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдээлэх ёстой.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл явж байгаа учраас залруулах үүднээс зарим мэдээллийг хэлж байгаа юм” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!