Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө шатааж, амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч Б.Даваажав “Өнөөдөр талбай дээр үүрэг гүйцэтгэж байх үед талбайн баруун урд талаас хүн орилсон. Харахад сэжиг бүхий хүн харагдсан тул шалгахаар очих үед буюу тухайн хүнд хоёр алхмын зайтай байхад гал асаж эхэлсэн. Чадахаараа галыг унтраах гэж хичээлээ. Ойр байсан иргэд надад тусалсан.
Харамсалтай нь тухайн хүний амь насыг нь аварч чадсангүй. Маш харамсалтай байна. Миний хувьд гэмтсэн зүйл байхгүй” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!