Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Аймгууд Улаанбаатарт гацсан иргэдээ татан авах хуваарь

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн онцгой комиссоос хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг нутаг буцаах чиглэлд аймгуудын Онцгой комисстой хамтран ажиллаж байгаа.

Энэ сарын 23-ны байдлаар Улаанбаатар хотоос гарах орон нутгийн 7,500 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулж нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа талаар НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээлсэн. Энэ хүрээнд НОК 21 аймгийн онцгой комисстой хамран ажиллаж байгаа юм байна.

Ингэхдээ тогтсон хуваарийн дагуу иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байгаа аж. 

Аймгуудын иргэдээ татан авах хуваарийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өөрийн фэйсбүүк хуудастаа мэдээлжээ. Тус хуваариас харвал,

  • Төв, Дорноговь аймаг иргэдээ татан авах хугацаа нь тодорхойгүй,
  • Булган аймаг мөн хугацаагаа товлоогүй
  • Бусад аймаг нийслэлд гацсан иргэдээ бүртгэх, татан авах ажлуудыг зохион байгуулж байна.

Д/д

Аймгийн нэр

Хугацаа

Холбоо барих утасны дугаар

1

Архангай

I/25-I/30

АОК-ын Шуурхай штаб: 80832772

2

Баян-Өлгий

I/25-I/30

АОК-ын Шуурхай штаб: 99427755

3

Баянхонгор

I/26-I/27

АОК-ын Шуурхай штаб: 92193300

4

Булган

Товлогдоогүй

70347034

5

Говь-Алтай

Бүртгэл хийгдэж байгаа

АОК-ын Шуурхай штаб: 70480101

6

Говьсүмбэр

I/23 10:00

АОК-ын Шуурхай штаб: 70543232

7

Дархан-Уул

I/19-I/23

Smartdarkhan.mn

8

Дорнод

I/23-I/26

АОК-ын Шуурхай штаб: 70584647

9

Дундговь

I/22, 23 11:00

АОК-ын Шуурхай штаб: 70592221

10

Дорноговь

Тодорхойгүй

АОК-ын Шуурхай штаб: 70522224

11

Завхан

I/24 16:00

89095001, 94460536

12

Өвөрхангай

I/22-I/27 08:00

АОК-ын Шуурхай штаб: 70322855

13

Өмнөговь

I/23-I/26 10:00

АОК-ын Шуурхай штаб: 70533337

14

Орхон

I/23 12:00

Erdenet.mn

15

Сүхбаатар

I/25-I/27

АОК-ын Шуурхай штаб: 70513511

16

Сэлэнгэ

I/23, 24 16:00

АОК-ын Шуурхай штаб: 99690244

17

Төв

Тодорхойгүй

АОК-ын Шуурхай штаб: 70275450

18

Увс

I/26 14:00

АОК-ын Шуурхай штаб: 77450110

19

Ховд

Бүртгэл хийгдэж байгаа

АОК-ын Шуурхай штаб: 77433801

20

Хөвсгөл

Бүртгэл хийгдэж байгаа

70383334

21

Хэнтий

I/26

99407775