• 6 сарын 13, Баасан

Хоорондоо гэрлэх гэж байсан Израилийн элчин сайдын яамны хоёр ажилтан Вашингтонд буудуулж алагдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотын төвд Израилийн элчин сайдын яамны хоёр залуу ажилтан буудуулж алагджээ.

Цагаан ордноос ердөө 1.6 км зайд оршдог “Capital Jewish Museum” музейд болох арга хэмжээнд оролцохоор явж байсан хоёр ажилтныг нэг этгээд буудахдаа “Палестинд эрх чөлөө” хэмээн хашхирсан байна.

Хохирогчид нь Вашингтон дахь Израил улсын элчин сайдын яаманд ажилладаг Израилийн иргэн Ярон Лишинский, АНУ-ын иргэн Сара Линн Милгрим нар байжээ. Тэд хоорондоо гэрлэхээр төлөвлөж байсан хүмүүс юм байна.

Цагдаа нар аллагыг үйлдсэн Чикаго хотын оршин суугч 30 настай Элиас Родригесыг хэргийн газраас баривчилжээ.

Түүнд урьдчилан төлөвлөж, санаатайгаар үйлдсэн хоёр удаагийн аллага ба гадаадын дипломат албан тушаалтны амь насанд галт зэвсгээр халдсан гэх хоёр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

зураг
 

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг аллагыг “антисемитист” буюу жүүдийн эсрэг үзлийн үндэслэлтэй үйлдэгдсэн нь тодорхой байгааг сошиал хуудсаараа мэдэгджээ.

Израил улсын Газын зурваст явуулж буй байлдааны ажиллагаа дэлхий дахинд антисемитист үзлийг гааруулаад байгаа.

Өчигдөр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ийм үзэл газар авахад Франц, Их Британи, Канад зэрэг улсуудын гадаад бодлого нөлөөлж буйг шүүмжилжээ.

Дээрх улсууд Газын зурваст явуулж буй Израилийн байлдааны ажиллагааг буруушааж, зогсоохыг уриалдаг юм.

“Тэд Израилийг бууж өгч, Хамасын алан хядагчдыг амьд үлдээж, аравдугаар сарын 7-ны халдлага давтагдахыг зөвшөөрөхийг хүсэж байна. Тэд өөрсдийгөө энх тайвныг хүсэгчид гэж боддог. Үнэндээ тийм биш юм” гэж Нетаньяху өчигдөр тараасан видео мэдэгдэлдээ хэлжээ.

Гэхдээ Франц, Их Британи улсууд өчигдрийн аллагыг хамгийн түрүүнд буруушаасан улсуудын тоонд багтаж байв.

Хохирогчид нь Америкийн Жүүдийн Хорооноос жил бүр залуу мэргэжилтнүүд, гадаадын дипломат ажилтнуудад зориулан зохион байгуулдаг арга хэмжээнд оролцохоор явж байжээ.

Лишинский нь Израилийн элчин сайдын яамны судлаач, Милгрим нь олон нийттэй харилцах албаны ажилтан байсан байна.

Лишинский загалмайн шашинтай, Германы паспорттой хүн байсныг Израилийн хэвлэлүүд мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ХАРАМСАЛТАЙ
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг