2021/03/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.45₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-19°
B30
УЛААНБААТАР
|
-15°
B30
УЛААНБААТАР
|
-12°
18:00
S32
-5°
19:00
S31
-8°
20:00
S31
-9°
21:00
S31
-10°
22:00
S31
-10°
23:00
S31
-11°
00:00
S31
-11°
01:00
S31
-11°
02:00
S31
-11°
03:00
S31
-12°
04:00
S31
-12°
05:00
S31
-12°

"Орон нутаг буцах гэж буй иргэн НОК-оос утсаар мэдэгдсэний дараа PCR шинжилгээ өгнө. Уг шинжилгээ 48 цагийн хүчинтэй"

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн шалган нэвтрэх товчоодоор орох, гарах хөдөлгөөнд тавигдах шаардлагын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

"Улаанбаатарт эх сурвалж тодорхойгүй халдварын голомтууд үүссэнтэй холбоотойгоор нийслэлээс орох, гарах хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар УОК-оос чиглэл өгсөн.

Нийслэлд саатсан нутаг руугаа явах иргэд аймгийн онцгой комисстоо хүсэлтээ цахимаар гаргана. Аймгийн онцгой комиссоос ирүүлсэн жагсаалтыг үндэслэн УОК болон НОК-оос зөвшөөрөл олгоно.

Зөвшөөрөл олгосноо Нийслэлийн Онцгой Комисс\НОК\ хүсэлт гаргасан иргэнд утсаар мэдэгдэнэ. Энэ хугацааг хүртэл иргэд PCR шинжилгээ өгчихөөд товчоодоор гарч болно гээд ирж, түгжрэл үүсгэх шаардлагагүй.

Аймгийн онцгой комиссоос иргэдээ татаж авах зорчигч тээврийн автобус явуулж байгаа. Энэ тухай мэдээллээ иргэддээ өгч байгаа юм" хэмээн тайлбарлалаа.

- Хөдөөнөөс өвчтэй хүн хувийн машинаар авчрах бол яах вэ? гэсэн иргэний асуултад

- "Энэ тохиолдолд тухайн аймгийн онцгой комисст мэдэгдэж зөвшөөрлөө аваад, эрүүл мэндийн албан ёсны дүгнэлт бичиг баримтаа үзүүлэн асуумж бөглөөд нийслэл рүү нэвтэрнэ.

Нийслэлийн товчоодын гадна талд буюу Эмээлт, Гордок, Ар Гүнтэд амьдардаг иргэдээс PCR шинжилгээний бичиг шаардахгүй, иргэний үнэмлэх болон хорооны тодорхойлолтоо үзүүлээд Улаанбаатар руу орж байна.

 Халдвартай байсан бүс аймгуудаас ирж байгаа иргэдийн хувьд PCR шинжилгээний бичиг шаардана

ТЦА-ны албан хаагч Б.Энхцогт "Орон нутгаас Улаанбаатар руу ирж байгаа иргэд Аймгийн онцгой комиссын зөвшөөрөлтэй, замын постуудад эмнэлгийн асуумжийг бөглөөд цагдаагийн албан хаагчид бүртгүүлсний дараа нэвтрүүлж байна. Халдвартай байсан бүс аймгуудаас ирж байгаа иргэдийн хувьд PCR шинжилгээний бичиг, тухайн орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлийн бичгээ үзүүлэн эмнэлгийн асуумжийг бөглөн цагдаагийн албан хаагчид бүртгүүлсний дараа хот руу оруулж байна" гэв.

БГД-ийн эрүүл мэндийн төвийн эмч "Халдвартай байсан бүсээс ирж байгаа иргэдээс PCR шинжилгээний бичиг шаардана. Постоор ороход нь зорчигч бүр асуумж бөглөнө. Өнөөдрийн байдлаар 60 орчим машин нийслэл рүү нэвтэрлээ".

Хотоос гарах гэж буй орон нутгийн бүртгэлтэй, хаягтай иргэд  аймгийн онцгой комисстоо хүсэлт гаргаснаар УОК-оос зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл олгосон тухай иргэнд НОК-оос утсаар мэдэгдсэний дараа PCR шинжилгээ өгнө. Учир нь PCR шинжилгээ 48 цагийн хүчинтэй.

Нийслэл рүү нэвтэрсэн иргэд буцаж гаргахдаа мөн аймгийн комисстоо хүсэлт гаргаж, шинжилгээ өгнө.

ТЦА мэдээлэл: 2021.01.24:

https://www.facebook.com/154615888012509/videos/442401473606564

 

x