Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалт, эмчилгээ оношилгооны талаарх 12 судалгааны ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар дөрвөн судалгааны үр дүн гарчээ.
Эдгээрээс "Монгол Улсын “COVID-19 халдвар”-ын үеийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал тооцох" судалгааны үр дүн, зөвлөмжийг НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа ЭМЯ-ны хурлын үеэр танилцууллаа.
Тэрбээр "ДЭМБ-аас хүн амын дунд халдвар 1, 5, 10 хувьд тархахад үүсэх эдийн засгийн дарамтын судалгааг гаргасан байдаг. Тэгвэл уг нотолгоонд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж олгосноороо тус судалгаа ач холбогдолтой болсон.
Манай улсад дотоодод халдвар тарж эхлэх үеийн хүн амын тоо 3,344,237 байв.
Нийт хүн амын хэдэн хувьд халдвар тархвал ямар хэмжээний зардал гарах байсныг хэмнэсэн болохыг танилцуулбал:
Манай улсын хүн амын нэг хувь халдвар авах үед 15,824 эмч, сувилагч улсын хэмжээнд хэрэгцээтэй. Өнөөдрийн нөөцөөс харахад 90% -ийн чадамжтай байна. Харин хүн амын таван хувь өвчлөх үед хүний нөөцийн чадамж 18% буюу ачааллаа даах боломжгүй гэх тооцооллын үр дүн гарсан.
Орны нөөцийн хувьд халдвар хүн амын нэг хувьд тарвал хангалттай, таван хувь болвол улсын хэмжээнд 65%, орон нутгийн хэмжээнд 42%-ийн хүрэлцээтэй. Эрчимт эмчилгээний орны нөөц хүн амын нэг хувьд халдвар тархахад 32% байна" гэлээ.
Судалгааны зөвлөмж:
ВИДЕО: