ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТАЙЛБАР: Газар хөдлөлт гэж юу вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр Хөвсгөл аймагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай болон түүнтэй холбоотой дүгнэлтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ойрын хугацаанд ижил хэмжээний хүчээр газар хөдлөх магадлалтай эсэхийг тодрууллаа.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл "Газар хөдлөлт гэдэг нь газрын хэвлий буюу чулуулаг мандалд их хэмжээний энерги хуримтлагдаж, тэрхүү энерги ямар нэгэн аргаар чөлөөлөгдсөнөөр газрын хэвлийгээр тархах үзэгдэл юм.

Тэр хэмжээний энерги яг тэр газартаа дахин хуримтлагдахад тодорхой хугацаа хэрэгтэй. Түүнчлэн энерги суллагдсанаар эвдрэл гарсан орчин эргэн тайван байдалдаа шилжих хүртэл дахин дахин жижиг хөдлөлт үүсгэдэг. Тоон үзүүлэлтээс харахад хүчтэй газар хөдөлсний дараа давтан хөдлөлтүүд болсоор аажимдаа буурдаг. Тухайн газарт дахин хүчтэй газар хөдлөлт болох уу гэдгийг нэмэлт судалгаагаар гаргана.

Хүчтэй газар хөдлөлт болсон газарт тренчийн судалгаа хийж, өмнө нь хэзээ хөдөлж байсан уу, хэрэв газар хүчтэй хөдөлсөн бол хэдэн жилийн зайтайгаар хөдөлж байна вэ гэдгийг судалдаг. 

Жишээлбэл, 1957 онд Говь-Алтай аймагт 8.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүний давтан хөдлөлт 2500 жилд болно гэсэн тооцооллыг эрдэмтэн, судлаачид хийсэн. Манай улс эх газрын гүнд оршдог тул хүчтэй газар хөдлөлтийн голомтод энерги дахин хуримтлагдах хугацаа удаан байдаг" гэлээ.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.159] 2021/1/12
haha ungursun hoino yarih yum kk ert medeelj bai
0 | 0 Хариулах
Арай ч [139.5.216.185] 2021/1/12
Энэ хүн арай ч мйм тайлбар өгөөгүй байлгүй лээ, эвлүүлэг биш үү, тектоникийн хавтан мавтан, хил зааг энэ тэр где? Бага ангийн сурах бичиг үз, анхан шатны мэдээлэлтэй болчвол тээ?
3 | 3 Хариулах
Ха ха [192.119.160.52] 2021/1/12
Юун хавтан мавтан, луу энергиэ гаргаж байна гэж байна.
0 | 0 Хариулах
иш татав [192.119.160.52] 2021/1/12
"... тэрхүү энерги ямар нэгэн аргаар чөлөөлөгдсөнөөр ...!"
1 | 0 Хариулах
Зочин [192.119.160.52] 2021/1/12
Судална ч гэх шиг, газар хөдлөнгүүт интернетээс харахад хэр хүчтэй хаана газар хөдөлсөн нь автоматаар гарчихсан байж байхад. Тэр зураг дээр нь хаана өмнө нь хөдөлж байсан бүх дата байхад. Өөрийгөө хэр хоцрогдсон байгааг харчих. 20 минутын дараа гэхэд 100 гаруй орос монгол хүмүүс аль суурингийнх яаж мэдэрсэн тухайгаа биччихсэн байхад !
3 | 1 Хариулах
Зочин [192.119.160.52] 2021/1/12
Монголоор бол мэдээ олдохгүй байсан шүү !
0 | 0 Хариулах
Cem yilmaz [202.126.88.215] 2021/1/12
Hadi seksi hadi.
0 | 0 Хариулах
Oyu Tolgoig garga [103.26.193.242] 2021/1/12
Oyu Tolgoig huuj gargaaguigees bolj burhan hilegnej baina daa.
2 | 9 Хариулах
Зочин [59.153.114.45] 2021/1/12
Soliotoi nowsh yumaa chi bur moya chuud iiml ork cham shig hajuudahdaa ch neeh heregui guilgaching l huumuur bn haha
3 | 3 Хариулах