Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийн газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл нууранд хүнгэнэсэн дуу чимээ гарсан гэх мэдээлэл байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөвсгөл нууран дахь нөхцөл байдлын талаарх мэдээллийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга Ж.Дамдинсүрэн өглөө. 

Тэрбээр "Орон нутгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагаас хамтарсан баг гарч, Хөвсгөл аймгийн Ханх суманд ажиллаж байна. Нарийвчилсан тоо мэдээлэл авч байгаа тул одоогоор хэлэх боломжгүй байна.

Хөвсгөл нууран дээрх нөхцөл байдлын талаарх мэдээллийг авахад өнөөдрийн газар хөдлөлтийн улмаас хагарал, цууралт үүсээгүй, хүнгэнэсэн дуу чимээ гарсан гэх мэдээлэл байна. Ер нь хүйтний үед бага зэргийн хагарал цууралт үүсдэг юм.

Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийнх нь онцгой комиссоос шийдвэр гаргаж, ажилладаг" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/588990477781350/videos/124063216204868/