"2021 оны 1 дүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ"
Монгол Улсын Шадар сайдын Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хатуу хөл хорионы зэрэглэлийг бууруулахаар болжээ.
"Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдах гэж байна.
Өнөөдөр 19:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгнө.
Цаашид БЗД-ийн эмнэлэг /300 гаруй хүн халдвар авсан/ шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийнэ. Жишээ нь БГД-ийн 5 болон 6-р хорооны 8,000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байгаа.
ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна гэж үзлээ" гэж ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
