Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

397 ЖДҮ эрхлэгч, уул уурхайн бус экспортын 4 ААН-ийн өмнө нь авсан 79 тэрбум төгрөгийн зээлийн хүүг 10.5% болгон шинэчилжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанк урт хугацаат репо санхүүжилт гэх шинэ хэрэгслийг өнгөрсөн сард нэвтрүүлсэн. Энэхүү санхүүжилт нь ЖДҮ эрхлэгчид болон уул уурхайн бус экспортын чиглэлийн үйлдвэрлдэл явуулж буйн аж ахуйн нэгжийг эх үүсвэрээр дэмжих зорилготой.

Энэ хүрээнд 2020 онд багтаж 230 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан дээрх төрлийн аж ахуйн нэгжүүдэд олгохоор шийдвэрлэсэн. Банкууд тус санхүүжилтийг зээлийн шалгуурыг хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх буюу өмнөх зээлийн хүүг 10.5% болгон бууруулж, хугацааг хоёр жил хүртэл сунгаж, үндсэн төлбөрөөс 6 сар чөлөөлөх боломж бүрдсэн. Шинээр олгохдоо ЖДҮ эрхлэгчийн зээлийн дээд хязгаарыг 300 сая, уул уурхайн бус экспортлогчдын зээлийн дээд хязгаарыг 1 тэрбум төгрөг байхаар тогтоож, мөн 10.5%-ийн хүүтэй олгож буй.  

Одоогоор тус санхүүжилтийн хүрээнд 397 жижиг, дунд үйлдвэрлэгчдийн 74.8 тэрбум, уул уурхайн бус 4 экспортлогч ААН-ийн 4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус жилийн 10.5 хувийн хүүтэй болгон дахин санхүүжүүлжээ. Харин

  • 7 жижиг дунд үйлдвэрлэгчид 2.4 тэрбум төгрөг
  • уул уурхайн бус нэг ААН-д 1 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 10.5 хувийн хүүтэй олгосон байна. 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 18-нд хийсэн хурлаараа 2021 оны эхний улиралд дээрх санхүүжилтийн хүрээнд дахин 250 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэснээ танилцуулаад буй.