ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

О.Мягмарсүрэн: Багш өөрийнхөө ажлыг үнэлж, сурагчид 80-100 оноо өгч байхад сургалтын байгууллага хөндлөнгийн үнэлгээ хийхгүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” сэдэвт хэлэлцүүлэгт МУБИС-ийн Хэл шинжлэлийн доктор, Англи хэлний багш О.Мягмарсүрэн “Боловсролын салбар дахь англи хэлний бодлого, хэрэгжилт, үр дүн” сэдвээр илтгэл тавилаа. Түүний илтгэлээс онцлон хүргэж байна. 

О.Мягмарсүрэн “Дэлхийн зарим улс оронд гадаад хэлний талаарх бодлого шийдвэрийг авч үзэхэд англи хэлнийг эзэмшүүлэх хоёр хандлага байна. 

Нэгдүгээрт, ард түмэн нь хоорондоо англи хэлээр ярьдаг улс орон. Өөрөөр хэлбэл англи хэл давамгайлсан орчинд ажиллаж, амьдардаг хүмүүс хоёр дахь хэл болгон судалдаг. 

Хоёрдугаарт, англи хэлнээс бусад хэл бүхий орчинд ажиллаж, амьдардаг хүмүүс гадаад хэл болгон судалж байна. 
Манай орны хувьд англи хэлийг гадаад хэл хэмээн судалж байгаа хэлбэр нь хамгийн тохиромжтой боловч хууль эрх зүйн баримт, сургалтын хөтөлбөрүүдэд аль чиглэлийн бодлого барьж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. 

Монгол Улсын хувьд англи хэлний байр суурь бусад гадаад хэлнээс өндөр байж түүнийг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хөрөнгө хүч зарцуулсан байдаг. Энэхүү хөрөнгө хүчний ихэнх хувь нь дунд сургуулийн англи хэлний сургалт, сургалтын орчин, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэгдсэн байна. Гэтэл элсэлтийн ерөнхий шалгалтын  оноогоор улсын хэмжээнд эхний 10 байрт орсон сургуулийн жагсаалталтаас харахад олонх нь төрийн бус өмчийн сургууль байгаа нь анхаарал татахаар асуудал юм. 

Англи хэлний сургалтад харьцангуй өндөр зардал төсөвлөж байгаа ч бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага тооцох асуудал дутагдалтай байгаа учраас сургалтын үр дүн тааруу байна. 

Англи хэлний түвшинг олон улсын стандартын дагуу үнэлдэг. Анхан шатны A1, A2, дунд шатны B1, B2, гүнзгийн шатны C1, C2 түвшний үнэлгээтэй байна.  

12 дугаар ангийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөний хувь A2, B1 түвшинд хүртэл сургахаар төлөвлөсөн байхад жил -бүр их сургуульд элсэгчдийн англи хэлсний түвшин тогтоох оноо буурсаар байгаа. Тухайлбал, 2017-2018 оны хичээлийн жилд 3,000 гаруй элсэгчдээс түвшин тогтоох шалгалт авахад 15 хүрэхгүй хувь нь B1 буюу дунд түвшинд тэнцэж байна. 

Багш өөрөө өөрийнхөө ажлыг үнэлж, тухайн сурагчийг дунд түвшинд B1 түвшинд хүрсэн хэмээн 80-100 хүртлэх оноо өгч байхад сургалтын байгууллага тухайн үнэлгээнд хөндлөнгийн үнэлгээ хийхгүйгээр хүлээн зөвшөөрч, суралцагчдад гэрчилгээ, диплом олгосоор байна. 
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дурын гадаад хэлний сургалтын төвийн түвшинг цаасаар болон цахимаар 30 минутын дотор үнэ төлбөргүй шалгаж өгдөг шиг хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн хичээлийн жил бүр сурагчдын англи хэлний мэдлэгийн түвшинг үнэлж болох юм. 

Энэ жишгээр ЕБС-ийн англи хэлний багшийн ажлын үр дүнг тооцож болох юм. Өөрөөр хэлбэл, 40 сурагчийн 60 хувь нь B1 түвшинд хүрсэн бол тухайн багш үр дүнтэй ажилласанд тооцох гэх мэтчилэн. 

Үнэлгээний бодлого, хяналт, хариуцлагатай болбол бодлогын хэрэгжилт бодит үр дүнд хүрэх юм. Жишээ нь, багш танхимд англи хэлний нэг үгийг буруу дуудаж зааж өглөө гэхэд одоогоор ямар ч хариуцлага байхгүй байна" гэв. 

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.26.182] 2020/9/24
МОНГОЛД ОРОС ХЭЛ МЭДЛЭГИЙН ШАЛГУУР БОЛ АНГЛИ ХЭЛ ЯЛЗРАЛЫН ҮЗҮҮЛЭЛТ БАЙЖ ИРСЭН.
0 | 1 Хариулах
x [202.126.88.167] 2020/9/24
mnl bagsh nar odoo setgelgui ajildag ,barag l aav eej ni yu hiidgiig haraad onoo ugdug bolson gehed hilsdehgui ee,bagsh ni uursduu hello bye-s tsaashgui uursdiiguu hugjuulehgui zaasan bolood l yavdag ,gadaad bagsh nariin surgah arga ni uur huuhedteigee haritsaj ajlana muu gej yalgahgui
0 | 1 Хариулах
Зочин [124.158.124.156] 2020/9/24
Англи хэлний багш нар эсхүл Америк, Австралийн сайн дурын Англи хэлний багш нарыг хот хөдөөгийн ЕБС-уудэд ажилуулмаар байгаам даа. Хүүхдийн сонсгол, яриа сайжирахад нэмэртэй, Монгол багш сайн туршилга тэднээс суралцах боломжтой. Дээр нь тэд өндөр цалин авддаггүй.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.22.107] 2020/9/23
Олон орны сая сая хүүхдүүдтэй өрсөлдөх чадвартай,үнэлүүлэх боломжгүй бол хэнч биш.Монголдоо хэн байх нь ямарч хамаагүй. Ямарч судалгаагүй зүйлээр ард түмний толгойг эргүүлхээ энэ авгай болих хэрэгтэй
0 | 7 Хариулах
Mega [103.212.118.236] 2020/9/25
Sudalsan bolood turiin ordond ajliin ur dungee huvaaltsaj bna. Uuruu jaahan yum unshij sudalj bai.
8 | 0 Хариулах
Зочин [202.21.104.2] 2020/9/23
Багшид үнэлгээ өгөхийн тулд сурагчдын сурлагын чанарыг ёстой хөндлөнгийн байгууллага шалгаж байх ёстой.
10 | 0 Хариулах
Зочин [192.82.72.70] 2020/9/23
Genetiin shalgalt avlaa l gedgin. Medsen daruidaa bagsh gyals orj irsnee huulaarai, dund oruulna shuu gedeg.
6 | 0 Хариулах