• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн замд суудлын автомашин жижиг оврын ковш механизмтай мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 1,072 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтсэний 7 нь хүүхэд.

Ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирсон байна.

Хүний амь эрсэдсэн ослууд:

  1. 2020.09.14-ний 12:00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Цагааннуур сум “Залуус хороолол” гэх газар Hyundai Porter автомашины жолооч нь явган зорчигч   28 настай, эмэгтэйг мөргөж амь насыг хохироосон.
  2. 2020.09.15-ны 22:40 цагийн орчимд Дорнод аймаг Хөлөнбуйр сум “Өлзийт” гэх газар асфальтан замд  Toyota Prius маркийн автомашины жолооч нь жижиг оврын улсын дугааргүй /ковш/ механизмтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын хоёр хүний амь хохирсон.
     
     
  3. 2020.09.17-ны 20:30 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум “Оюу толгой” гэх газар асфальтан замд Ssanyong Korando автомашины жолооч нь явган зорчигч хэн болох нь тодорхойгүй 25 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.
  4. 2020.09.17-ны 23.30 цагийн орчим Дорнод аймаг Цагаан-Овоо сум “Галын гол” гэх газар шороон замд Toyota Chaser  автомашины жолооч нь Dayun маркийн мотоциклтой мөргөлдөж жолооч эрэгтэйн амь нас хохирсон.
  5. 2020.09.18-ны 01:30 цагийн орчим Дорнод аймаг Чойбалсан хотод /аймгийн төвд/ асфальтан замд Toyota Prius  маркийн автомашины жолооч нь явган зорчигч 24 настай, эмэгтэйг мөргөж амь насыг хохироосон ослууд гарчээ.
Сэрэмжлүүлэг
Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, бага насны хүүхэд хаанаас ч гараад ирэх эрсдэлтэй бүст хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг зогсоох боломжит хамгийн багаар сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –18
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1 осол гарчээ.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 393 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.204] 2020/9/22
shono het hurdan yavah hereggui
0 | 0 Хариулах
зочин [202.126.90.151] 2020/9/20
21 цагаас хойш орон нутгийн замыг хаая
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.232] 2020/9/20
энэ малнуудыг замаас чөлөөлөхгүй бол хүний амь хохироогоод арай дэндлээ шдээ
1 | 0 Хариулах
jdu-мaн [103.57.93.180] 2020/9/18
хариуцлага өндөр бай
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.94] 2020/9/18
шөнө аль болох явахгүй байх хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [59.153.85.110] 2020/9/18
лааз унасан хогийн оркууд үхэж байхад гэмгүй2
0 | 5 Хариулах
Зочин [139.5.219.180] 2020/9/18
ОСОЛ ЮУНААС Ч БОЛСОН БАЙЖ БОЛНО. ГЭРЭЛГҮЙ МАШИН ЗАМ ДЭЭР ГЭНЭТ ГАРААД ИРВЭЛ ЯАХ ВЭ. ЧИ ХАРИН ОРК БАЙНА
0 | 0 Хариулах
Зочин [103.10.21.47] 2020/9/18
Энэ жил бүх аймгууд засмал замаар холбогдсон. Дараагиын хиых зүйл бол одоо байгаа замтайгаа зэрэгцүүлээд шинэ эгнээ зам тавьж, хоёр урсгалыг тусгаарлах хэрэгтэй байна. Гүйцэж түрүүлэх гэж байгаад хэчнээн ч олон монгол хүн нөгөө ертөнцөд очиж байна вэ. Хоёр тусгаар урсгалтай болчихвол жилд ослоор нас барах хүний тоо хэдэн зуугаар буурна.
2 | 0 Хариулах
Шөнө [103.14.36.18] 2020/9/18
Шөнө ч үнэндээ хэцүү шүү, болгоомжтой л явахгүй бол.
0 | 0 Хариулах
Ээ хөөрхий [202.179.21.244] 2020/9/18
5 ослын 3н Дорнод аймагт, ...
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/9/18
Тэнгэр минь
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.230] 2020/9/18
Замын голд юугаа хийж байсан ковш вэ.
0 | 0 Хариулах
zochin [202.9.46.178] 2020/9/18
zamiinkh ni urgun zuzaanaas ni idej zam tavidag khulgaichiuudaas bolj dandaa khunii ami avsan osol garch b.na daa...
2 | 0 Хариулах
WAVY [202.179.25.4] 2020/9/18
Шөнө орон нутгийн замд явах үнэхээр хэцүү, наанадаж л холын гэрлээ унтраадаггүйгээс урдах зам юу ч харагддаггүй, гэтэл дийлэнх жолооч нар давхих сонирхолтой байдаг юм билээ.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.180] 2020/9/18
ГЭРЭЛ ГЭРЭЛТҮҮЛЭГ БҮРЭН БУС ТЭЭВЭР ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЗАМД ЯВЖ БАЙНА. САЯХАН ЯМАРЧ ГЭРЭЛГҮЙ МАШИНТАЙ ШӨНӨ ТААРСАН ШААРДЛАГА ТАВИАД НЭМЭРГҮЙ. НЭГ ГЭРЭЛ НЬ ШАТШИХСАН ТООХГҮЙ ЯВДАГ ХӨДӨӨНИЙ НӨХДҮҮД БАС БАЙНА.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.186] 2020/9/18
Харуй бүрийд болгоомжтой явмаардаа, Болдог бол жолооч нар 7.00-17.00 хүртэл зорчоод амармаар байна
2 | 0 Хариулах