Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБ-ийн 153 дугаар сургуулийн үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжлэхээр боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:54 2020/09/14

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 153 дугаар сургуулийн үйл ажиллагаа өнөөдөр зогссон талаар бид мэдээлсэн.

Харин маргаашаас сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдах болсон байна.

Энэ талаар 153 дугаар сургуулийн захирал Д.Наранмөнх "Сургуулийн үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжилж, хичээл хуваарийн дагуу орно.

Үүсээд буй нөхцөл байдал буюу сургуулийг барьсан компанийн санхүүжилтийн асуудлыг Сангийн яам яг одоо хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл ирлээ. Өнөөдөртөө шийдэгдэх байх.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон цагдаагийн байгууллагынхан сая сургууль дээр ирсэн. Маргаашаас үүдээ нээж, үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг өглөө.

Манай сургууль УБЕГ-аас гэрчилгээ, Нийслэлийн боловсролын газраас сургалтын тусгай зөвшөөрлөө аваад улсын комиссоор хүлээн зөвшөөрөгдсөн улсын сургууль.

Барилгын компанийн санхүүжилт л шийдэгдээгүй байсан" гэсэн мэдээллийг өглөө.

12:41 2020/09/14

Сангийн яам санхүүжилтээ өгөхгүй байна хэмээн 153 дугаар сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны хүүхдүүд шинэ сургууль, цэцэрлэгтэй болж, есдүгээр сарын 1-нийг баяр хөөртэйгээр эхлүүлж байв. Гэвч өнөөдөр 153 дугаар сургуулийн үйл ажиллагаа зогсож, хүүхдүүд хичээлдээ яваагүй гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.

Хуулийн хүрээнд бүх арга хэмжээг авч байна

Энэ талаар тус сургуулийн захирал Д.Наранмөнх "153 дугаар сургуулийн хичээл орохгүй байгаад манайхаас шалтгаалсан зүйл байхгүй. Манай сургуулийг хувийн компани барьсан. Гэвч улсаас мөнгийг нь өгөхгүй байна гээд үүдээ түгжсэн учир бид өнөөдөр хичээллэж чадсангүй. Хуулийн хүрээнд бүх арга хэмжээг авч хороо, дүүргийн Засаг дарга болон тойргоос УИХ-д сонгогдсон гишүүдэд хандаад байна" гэв.

153 дугаар сургууль, 287 дугаар цэцэрлэг цогцолборыг барьсан компанийн удирдлагаас учир байдлыг тодрууллаа.

Бид хүүхдүүдийг хохироохыг хүсэхгүй, аргаа бараад барилгаа түгжлээ

"Сүмт-Өргөө" ХХК-ийн захирал Б.Лхагвадорж "Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо сургууль, цэцэрлэггүй хороо. Манай компани барилгын салбарт 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагааг явуулдаг. Тус хорооны 7,000 гаруй иргэн болон тус тойргоос гарсан УИХ-ын гишүүдийн хүсэлтээр сургууль, цэцэрлэгийн цогцолборыг нийгмийн хариуцлагын хүрээнд барьж өгсөн.

Сургууль, цэцэрлэг барих газрыг 2019 оны тавдугаар сард гурван тэрбум төгрөгөөр худалдан авч, зээлээр уг цогцолборыг 13 тэрбум орчим төгрөгт багтаан барьсан. Бид барилгын ажлаа 2019 оны тавдугаар сараас эхлэн өдөр шөнөгүй ажиллаж, 11 дүгээр сард ашиглалтад оруулсан юм.

Хүүхэд, багачуудыг чанартай барилгатай болгоё гэж зориод орчин үеийн шийдэл бүхий хаалга, цонх, агааржуулагч гээд аль болох чанартай материалыг сонгосон.

Ингээд 2020 оны нэгдүгээр сард Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт оролцож, ялсан. Энэ дагуу нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон бусад холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөн гэрээ хийх ажил нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл үргэлжилсэн юм. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2020 оны санхүүжилтийн эрх олгох захирамжийг Сангийн яам руу өгсөн. Үүнээс хойш дөрвөн сар болж байхад санхүүжилт өгөхгүй байгаа учир өөрийн барьсан сургуулийн хаалгыг түгжсэн.

Улсын төсөвт уг хороонд сургууль, цэцэрлэг барих төсвийг 2020 онд 11 тэрбум, 2021 онд дөрвөн тэрбумыг суулгасан байсан.

Есдүгээр сарын нэгэнд хичээл орно гээд сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барих гэж ББСБ болон арилжааны банкнаас зээл, туслан гүйцэтгэгч компани болон барилгын материал нийлүүлэгч компаниас материал зээлээд авчихсан юм.

Сангийн яамны холбогдох албаны хүнтэй дөрвөн удаа очиж уулзсан. Учир байдлаа хэлэхээр хариу өгдөггүй, ямар үндэслэлээр санхүүжилт өгөхгүй байгаагаа тайлбарлахгүй байсан.

Хамгийн сүүлд Баасан гарагт очиж уулзахад "Танай санхүүжилтийг өгөхгүй" гэсэн хариу авсан. Хүүхэд, багачуудад зориулсан сургууль, цэцэрлэгийг бага хугацаанд барьчихаад бид хохирч байна. Сургууль, цэцэрлэгээ буцааж авна гэдгээ хэлээд Бямба гарагт 153 дугаар сургуулийн хаалгыг түгжиж битүүмжилсэн.

Миний барьсан сургууль, цэцэрлэг төрд хэрэггүй бол буцааж авъя гэж бодож байна.

Хувийн хэвшил, төртэй хамтарч ажиллахаар бодит байдал дээр хувийнхан хохирч байна. 

Банкны хүү, барилгын материалын хөлс нэхэгдээд байна. Бид хүүхдүүдийг хохироохыг хүсэхгүй, аргаа бараад барилгаа түгжлээ" хэмээн ярилаа.

Энэ байдлаас болж хүүхдүүд дунд нь хохирч байгааг тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүд хэлж байна.