Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: БНХАУ, Япон руу явах хүсэлт гаргасан иргэдийн асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Л.Мөнхтүшиг: БНХАУ, Япон руу явах хүсэлт гаргасан иргэдийн асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна
Sara, ikon.mn - text to speech

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Монгол Улсаас БНХАУ, Япон улс руу зорчих хүсэлт гаргасан иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсаас БНХАУ руу гэр бүлдээ очих хүсэлтийг удаа дараа ГХЯ-нд ирүүлж байна. Эдгээр иргэдийн төлөөлөлтэй өдөр болгон уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа. Хятадын талтай энэ асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдүүлэх хүсэлтээ гаргасан. Ойрын хугацаанд шат дараатай шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байна.

Япон руу явах хүсэлтэй 240 орчим иргэн ГХЯ-нд хүсэлт гаргасан байгаа. Японы талаас байнга оршин суух зөвшөөрөл өгсөн боловч виз олгох зөвшөөрлийг тус улсын ГХЯ-наас ЭСЯ-нд одоогоор ирүүлээгүй.

Энэ асуудлыг Япон улсын түвшинд хийгдэж буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй хэрхэн уялдуулан зохион байгуулах боломжийг тус улсын ЭСЯ-тай үргэлжлүүлэн ярих болно гэдгийг албан ёсоор хэлье" гэв.

https://www.facebook.com/588990477781350/videos/320486065943138/