Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:28 2020/08/28

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/3412953725414465/

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санал хураалтад оролцсон 61 гишүүний 73.8 хувийн саналаар баталлаа. 

17:50 2020/08/28

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтад 59 гишүүн оролцож, 67.8 хувийн саналаар батлагдлаа.

17:11 2020/08/28

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахаар санал хураалт явууллаа. 

Санал хураалтад УИХ-ын 66 гишүүн оролцож, 45 гишүүн дэмжиж, 68.2%-аар батлагдлаа. 

Мөн Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь баталснаар төсвийн тодотгол батлагдлаа. 

16:44 2020/08/28

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

"Төсвийн тодотголыг бүхэлд нь баталж байна. Юу болоод өнгөрч байгаа талаар байр сууриа илэрхийлье. Миний хувьд төсвийн тодотголыг бүхэлд нь дэмжихгүй байгаа юм. Яагаад гэвэл төсвийн тодотголын алдагдал хэсэг 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв. 

2020 онд Монгол Улсын Засгийн газар хэдий хэмжээний өр тавих вэ гэдэг л асуудал. 4.8 их наяд төгрөгийн өр зээл ямар их мөнгө вэ. 

  • Бидний алдартай Чингис бондоос их мөнгө
  • Ипотекийн зээл авсан 100 мянган иргэний зээлийг шийдэж байсан хэмжээний мөнгө 
  • Улаанбаатар хотын 200 мянган өрхийн 100 мянгынх нь яндан байхгүй болох хэмжээний мөнгө 
  • Монгол Улсын нийт зээлийн дөрөвний нэг 
  • Монгол Улсын нийт 32 сая хонийг нэгийг нь 150 мянган төгрөгөөр зарах хэмжээний мөнгө

Монгол Улсын нийт 32 сая хонийг нэгийг нь 150 мянган төгрөгөөр зарах хэмжээний мөнгө

Ийм хэмжээний алдагдалтай төсөв баталж байгааг иргэд мэдэж авах хэрэгтэй байх. Тиймээс дэмжихгүй байгаа юм" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

16:19 2020/08/28

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

16:10 2020/08/28

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар нийт гишүүдийн олонхоор хуулийг эцэслэн батлах ёстой. Ийнхүү санал хураалт явуулж, УИХ-ын гишүүдийн 72.6%-ийн саналаар хуулийг төслийг баталлаа.   

16:02 2020/08/28

Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Дэгийн тухай хуулиар 39 гишүүний саналаар батлах ёстой.

Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганд оролцсон 60 гишүүний 46 буюу 76.7%-ийн саналаар хууль эцэслэн батлагдлаа. 

Цар тахлаас үүдэн Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “тухайн жилийн ДНБ-ий өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад ”0” эсхүл түүнээс бага бол”, мөн “гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн ДНБ-ий 5 ба түүнээс дээш хувь бол” гэсэн заалтуудад заасан нөхцөлүүдийг үүсгэж, төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх үндэслэл, шаардлага бий болгосон хэмээн Засгийн газар үзсэн. 
 
Улмаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсгийн “2020 онд 5.1 хувиас” гэснийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан тохиолдол арилах хүртэл хугацаанд түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан өргөн барьсныг ийнхүү УИХ баталлаа.
 
Ингэхдээ хуулийн нэрийг Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах хэмээн өөрчилсөн бөгөөд нэг жилийн хугацаанд түр түдгэлзүүлэхээр болж байна.

14:08 2020/08/28

УИХ-ын ээлжит бус чуулганы сүүлийн хуралдаан эхэллээ.

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар 

  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулиуд
  • “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 
  • “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.