2020/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
19:00
S32
19°
20:00
S31
17°
21:00
S31
15°
22:00
S29
14°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S29
10°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
10°

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Н.Анхбаяр үүрэгт ажилдаа орлоо

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг

Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Н.Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.

Засгийн газрын Хэрэг эрх газрын дэд дарга У.Бямбасүрэн тус яаманд хүрэлцэн ирж Засгийн газрын тогтоолыг танилцуулж, үүрэг даалгавар өгснөөр Н.Анхбаяр үүрэгт ажилдаа орлоо.

Ажил хүлээлцэхэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, дэд сайд Б.Мөнхжин болон тус яамны газар, нэгжийн удирдлагууд байлцаж, шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт ажлын амжилт хүсэв.

Н.Анхбаяр нь “Тэргүүн шадар” дипломат цолтой

Гэрэл зургийг mpa.mn

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нь 1979 онд төрсөн.

Тэрбээр 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд 2004 онд Шинэ Зеландын Веллингтоны Виктория их сургуулийн Хуулийн сургуульд хуулийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.

“Тэргүүн шадар” дипломат цолтой, төрийн болон дипломат албанд 17 жил ажилласан,  салбарын мэргэшсэн албан хаагч болно.

 


Эх сурвалж: ГХЯ

x