Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсон байна.
Тодруулбал, Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Нямдоржийн Анхбаярыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.
Ташрамд дурдахад, Н.Анхбаярыг Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах саналыг өмнөх Засгийн газраас Ерөнхийлөгчид хүргүүлж байсан ч уг саналыг Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлээгүй билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!