Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярыг Австралид элчингээр томилох эсэх асуудлыг Ерөнхийлөгч бодсоор байгаа гэв

Б.Ану
2019 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Засгийн газраас зарим улсад суух элчин сайдын нэрсийг Ерөнхийлөгчид хүргүүлээд буй.

Ерөнхийлөгчийн зүгээс мөн өнгөрсөн Баасан гарагт УИХ-д зарим элчин сайдыг эгүүлэн татах болон томилох саналаа хүргүүлсэн.

Ерөнхийлөгчийн УИХ-д хүргүүлсэн саналд Хууль зүй, дотоод хэргийн сайдын хүү Н.Анхбаярын нэр байсангүй.

Эргэн сануулахад Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаярыг томилохыг дэмжиж тус саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн.

Хагас жил өнгөрсөн ч Н.Анхбаярыг дэмжих эсэх асуудлаа УИХ-д оруулахгүй байгаа шалтгааныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад "Ерөнхийлөгч Н.Анхбаярыг элчин сайдаар томилох эсэх асуудлыг бодож байгаа" гэсэн хариу өглөө.

Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажилладаг. Шинэ Зеландад Боловсролын зээлийн сангийн зээлээр сурч байсан билээ.