Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж сайдын хүү Австралид суух Элчин сайдад дэмжигдлээ

Б.Ану
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газар яг одоо хуралдаж байна.

Л.Оюун-Эрдэнэ сайдын өгсөн мэдээллээр өнөөдрийн хуралдаанаар махны үнийн өсөлт болон бусад өргөн хэрэглээний барааны үнийн асуудлаар хуралдаж байгаа ажээ.

Мөн ерөнхий боловсролын 15-р сургуульд гарсан сүрьеэгийн тархалтын асуудлыг авч хэлэлцэж байгаа талаар Засгийн газрын ХМА мэдээллээ.

Түүнчлэн өнөөдрийн хурлаар долоон улсад суух Элчин сайд нарыг хэлэлцэж УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон байна. Бидний авсан мэдээллээр Австралид суух Элчин сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг томилохыг Засгийн газрын хурлаар дэмжжээ.

Н.Анхбаяр нь 2004 онд төрөөс санхүүждэг Боловсролын Зээлийн Сангийн дэмжлэгтэйгээр Шинэ Зеландад сурч байсан тухай бид өмнө мэдээлж байсан билээ.