Хөвсгөл нуурын зүүн эрэг дэх "Балчирганат" гэх газар үүсээд буй нөхцөл байдлыг тогтоохоор ажлын хэсэг шалгалт хийж байгаа талаар бид мэдээлсэн.
Шалгалтыг Хөвсгөл нуурын хамгаалалт, хяналтыг хариуцан ажилладаг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Экологийн асуудал хариуцсан байцаагч, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газар, Хөвсгөл УЦУОШТ-ийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь хийж байгаа юм.
Тухайн орчимд үүссэн нөхцөл байдлыг тодруулахад уулын голын шар усны үер орж байгаа нь тогтоогдсон талаар Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан мэдээлж, агаараас авсан богино хэмжээний дүрс бичлэгийг байршуулжээ.
Бичлэг-1
Мөн нуурын ус, голын уснуудаас дээж авч, булингар бохирдлыг тодорхойлоход бохирдол илрээгүй бөгөөд усны шинжилгээний албан ёсны хариу маргааш буюу долдугаар сарын 18-ны өдөр гарах аж.
Бичлэг-2
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!