ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдлаа.
Уг хүүхэд долдугаар сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй бөгөөд өчигдөрөөс өндөр халуурч ханиалгасан байна. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд аймгаас мэргэжлийн эмч нарын баг тус сум руу явжээ.
Ард иргэдийг тарвага агнахгүй, мах, түүхий эд эрхтэнг идэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
