ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН
Улаанбаатараас Мандалговь, Өндөрхаан, Чойр чиглэлийн замуудыг өнөөдрийн 15:00 цаг хүртэл хаажээ
iKon.MN
Хүчтэй аадар борооны улмаас автозам, зам байгууламжууд үерт эвдрээд байна. Иймд тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор
- Улаанбаатар-Мандалговь,
- Улаанбаатар-Өндөрхаан,
- Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам, замын байгууламжийг 06 дугаар сарын 22-ны өдрийн 00:00 цагаас мөн өдрийн 15:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
