Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёр давхар цахилгаан автобусуудыг энэ сард нийтийн тээврийн үйлчилгээнд явуулна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

”Зорчигч гурав тээвэр” ОНӨААТҮГазар хоёр давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан  автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг хангажээ.

Ингэхдээ урьдчилгаа 20%-ийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80%-ийг Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн 6 жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр авсан байна.

Энэ талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмонгоос тодрууллаа.

Тэрбээр "Эхний ээлжинд давхар автобус 10 ширхэг, дан автобус 36 ширхэг орж ирээд байгаа. Тэдгээрийг зургаадугаар сардаа багтаж үйлчилгээнд явуулна" гэв.