Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали улс жилд дунджаар 1.3 ТЭРБУМ литр УСАН ҮЗЭМНИЙ ДАРС үйлдвэрлэдэг

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 30
Сурталчилгаа
ДАРС ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ТЭРГҮҮЛЭГЧ ОРОН

Дэлхийд дарс үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг орны нэг бол яахын аргагүй Австрали улс юм. Австрали улс нь жилд дунджаар 1.2 – 1.3 тэрбум литр усан үзмийн дарс үйлдвэрлэдэг ба 800 сая литр дарсыг экс портолдог байна. Харин Австрали хүн жилд дунджаар 20 литр дарс уудаг ба өдөрт 100мл дарс хэрэглэдэг болохыг судалгаагаар гаргажээ. Энэ судалгааны үр дүнгээс харахад Австрали улс  дарс үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг хэдий ч зохистой хэрэглээг эрхэмлэдэг ард түмэн болохыг харуулж байна. 

 

Одоогоор Австралийн өмнөд хэсгийн 160,000 га талбай бүхий газарт  Shiraz, Cabernet Sauvignon, Chardonnay, Merlot, Semillon, Pinot noir, Sauvignon blanc усан үзэмний соортыг тариалж байна. Австралийн эдийн засгийг бүрдүүлэгч гол хүчин зүйлийн нэгээр дарс үйлдвэрлэлт зүй ёсоор ордог билээ.

АВСТРАЛИЙН ШИЛДЭГ БРЭНД

Австралийн шилдэг дарсны нэг бол HARDY’S брэнд гэж дарсны мэргэжилтнүүд тодорхойлдог. 1853 онд анх үүсгэн байгуулагдсан HARDY’S брэнд нь 9000 гаруй шагнал хүртэж байсан бөгөөд онцолвол дэлхийн хамгийн хүчирхэг Австрали дарсны брэнд хэмээх шагналыг хүртэж байсан удаатай.

 
ДАРСНЫ ЗӨВ ХЭРЭГЛЭЭ

Цэвэр усан үзмээр исгэж хийсэн дарс нь хүний биед олон ач тустай. Мэдээж та зохистой хэмжээнд, зөв цаг агаар, зөв орчин нөхцөлд хэрэглэх нь чухал. Улаан дарсыг гадаа сэрүүн байхад хэрэглэхэд тохиромжтой бол цагаан дарсыг гадаа халуун үед хүйтнээр хэрэглэвэл хамгийн тохиромжтой байдаг байна. Мэдээж ТААРУУЛЖ, ТААШААЖ ХЭРЭГЛЭХ нь таны эрүүл мэндэд тустай. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.