Монгол Улсын эдийн засаг 2020 оны эхний улиралд 10.7 хувиар буурлаа
Үндэсний статистикийн хороо нэгдүгээр улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн өөрчлөлтийг зарлалаа.
Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд:
Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2020 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 7,444.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 499.3 (6.3%) тэрбум төгрөгөөр, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 3,148.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 377.2 (10.7%) тэрбум төгрөгөөр тус тус буурсныг дурдсан байна.
ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр)-ий 10.7 хувийн бууралтад уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 269.2 (29.5%) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын
нэмэгдэл өртөг 114.9 (6.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
График 1, ДНБ-ий өсөлт, бууралт, хувиар (2010 оны зэрэгцүүлэх үнээр, өмнөх оны мөн үеэс)
ДНБ, 2020 оны эхний улиралд 10.7 хувиар буурсны:
- Хөдөө аж ахуйн салбар +0.5,
- Уул уурхай -7.6,
- Аж үйлдвэр +0.6,
- Үйлчилгээ -3.3,
- Бүтээгдэхүүний цэвэр татвар -1 нөлөөлсөн байна.
Улирлын нөлөөллийг арилган тооцсон, ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны 1 дүгээр улиралд өмнөх улирлаас 6.0 хувиар буурчээ.
График 2, ДНБ (улирлын нөлөөллийг арилгасан)-ий цэвэр өсөлт, бууралт, хувиар (2010 оны зэрэгцүүлэх үнээр, өмнөх улирлаас)
Эх сурвалж: ҮСХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

