Төр захиргааны байгууллагууд урин дулан цагт зуны цагийн хуваарьт шилжин ажилладаг билээ.
Харин энэ жил хэзээнээс зуны хуваарьт шилжих талаар Хотын захирагч С.Амарсайхан "Төр захиргааны байгууллага дулааны улиралд зуны цагийн хуваарьт шилжин ажилладаг.
Зуны цагийн хуваарь ихэвчлэн тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-ний хооронд шилжин ажиллах зохицуулалт хийгддэг. Үүнийг цаг хугацаатай нь уялдуулан зохицуулна.
Ямартай ч энэ цаг үед ачааллыг бууруулах, эрсдлийг багасгах, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хүүхдээ харж хандах боломжийг нь олгох үүднээс бид цагийн хуваарийн зохицуулалтыг хийнэ" гэв.
Видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|