Баянзүрх дүүргийн Прокурорын газраас "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Загдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан байна.
Шүүхээс прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Г.Загдаад өнөөдрөөс /2020-04-13-ны/ өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авжээ.
Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр Г.Загдааг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!