2020/06/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
29°
|
15°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
05:00
S29
12°
06:00
S30
12°
07:00
S30
14°
08:00
S30
16°
09:00
S30
19°
10:00
S30
22°
11:00
S30
24°
12:00
S32
26°
13:00
S32
28°
14:00
S30
29°
15:00
S30
28°
16:00
S26
27°

"Зөв амьдрах ухаан" ТББ-д хүчирхийлэл болсон уу?

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг

Хохирогчдын холбоо болон эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн гэх хоёр иргэн "Зөв амьдрах ухаан" ТББ-ын талаар мэдээлэл хийсэн.

Тэд тус төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр хүмүүсийг зодож, хүчирхийлдэг гэж мэдэгдсэн юм.

"Загдаа ах болон нийгмийн хоёр ажилтан нь намайг хүчиндэж байсан удаатай"

Иргэн Д.Халиун хэлэхдээ “Би өөрийн охинтойгоо уулзаагүй хоёр сар болж байна. Анх хүүхдээ төрүүлээд амьдрах газаргүй байсан учраас "Зөв амьдрах ухаан" ТББ-т очиж, хоёр жил гаруйн хугацаанд амьдарсан.

Одоо би яагаад тэр газарт очихгүй, хүүхдээ өөр дээрээ авах гэж зүтгээд байгаа вэ гэвэл Загдаа ах тэнд байдаг хүмүүсийг үргэлж зодож дарамталдаг.

Тэр ч бүү хэл Загдаа ах болон тус төрийн тус байгууллагын нийгмийн хоёр ажилтан намайг хүчиндэж байсан удаатай. Намайг гурван хоног дараалж бохир зайлуулах хоолойд хүчиндсэн. "Өөр хүнд хэлбэл хүүхдийг чинь бид яаж ч чадна. Танай хүүхэд энд байгаа шүү” гэж сүрдүүлж байсан учраас энэ талаар би хэлээгүй.

Мөн түүний эхнэр тэндхийн цэцэрлэгт явдаг хүүхдүүдийг цус гартал нь чимхэж, зоддог. Би тэндээс хүүхдээ авахын тулд маш олон газарт хандсан ч нэмэр болоогүй. Тэд хүмүүсийг үргэлж хүүхдээр нь барьцаалж, дарамталдаг.

Тэр байгууллагад өөр маш олон нууц бий. Би үнэхээр одоо тэр хүмүүсээс айж байна. Хэрвээ намайг энэ хэргийг дэлгэсний дараа миний хүүхдэд ямар нэг юм болбол түүний буруутан нь Загдаа ах байх болно гэдгийг хэлье.

Шүүхийн шийдвэр гарчихаад байхад одоо хүртэл хүүхдийг маань өгөхгүй байсаар байгаа нь энэ бүхнийг хэлчихнэ гэж айсных байх.

Сүүлд намайг хүчирхийлэхэд нь баримтжуулах гэж утсаараа бичлэг хийсэн ч тэд утсыг минь хурааж авсан. Миний хүүхдээс гадна өөр өчнөөн хүүхэд бий. Энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулсаар байвал тэд хэцүүднэ.

Мөн тэнд байдаг байсан н.Баярцэцэг гэх эмэгтэйг байнга дарамталдаг байсан болохоор өөрийгөө хутгалж, эмнэлэгт хэвтэхээр мултарч оргосон тохиолдол байдаг. Миний ярьсан зүйл худлаа байвал би хариуцлагаа хүлээж чадна" хэмээн ярилаа.

"Ярьсан зүйл маань худлаа байвал хариуцлагаа үүрэхэд бэлэн байна"

Иргэн Ж.Сандагдорж “Би 2011 онд эхнэрээ алдаад гурван нялх хүүхэдтэйгээ амьдрах болсон. Тэр үед Г.Загдаа гэдэг хүн өөрөө ирж, биднийг "Зөв амьдрах ухаан" ТББ-д аваачсан. Би тэр газар найман жил амьдарсны эцэст 2019 онд оргож чадсан.

Намайг том биетэй хүмүүсээр зодуулдаг байсан. Тэнд байдаг хүмүүсийг сандал, шонгийн модтой хүлж байгаад зоддог. Би 2019 оны есдүгээр сараас хойш хүүхдүүдтэйгээ огт уулзаж чадахгүй байна.

Одоо би гурван хүүхдээ өөр дээрээ авч амьдармаар байна.

Би нэг ч үг худлаа хэлээгүй. Ярьсан зүйл маань худлаа нь батлагдвал би хуулийн хариуцлага хүлээж, ял үүрэхэд ч бэлэн байна” хэмээн ярьсан юм.



Харин уг мэдэгдэлд "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж, сэтгүүлчдэд тайлбар хийв.

"Энэ бүхэн гүтгэлэг"

Тэрбээр хэлэхдээ “Надад үнэхээр хэлэх ч үг алга. Энэ бол гүтгэлэг. Надад хүчирхийлүүлсэн гээд байгаа эмэгтэй манайд ирэхдээ бэлгийн замын халдварт өвчтэй байсан бөгөөд хүүхэд нь эмгэгтэй төрсөн.

Тэр эмэгтэйг өөрийнх нь амьдралаа аваад явах чадвартай эсэхийг харж байж хүүхдийг өөрт нь өгөх тал дээр шүүх шийдвэрээ гаргах байх.

Харин Ж.Сандагдорж гэх хүний хувьд, тэр хүүхдүүдээ манайд үлдээчихээд өөрөө есөн жилийн турш хамт амьдраагүй. Нотлох баримтгүй ийм зүйл ярьж байгаа нь ямар зорилготой гэдгийг би мэдэхгүй.

Одоогоор манайд 130 хүн байгаа. Үүний 60 гаруй нь хүүхэд” гэв.

"Манайд ус зайлуулах хоолой байхгүй. Ингэж худлаа ярьж болохгүй"

Г.Загдаагийн эхнэр н.Амарсайхан “Халиунаа гэх эмэгтэй анх манайд бэлгийн замын халдварт өвчтэй ирэхэд нь бид эмчлүүлсэн. Нотлох баримтууд бий.

Тэр эмэгтэй шүүхэд мэдүүлэг өгөхдөө хүртэл өөрийг нь ус зайлуулах хоолойд хорьж, хонуулдаг гэж ярьсан байсан.

Манайд тийм ус зайлуулах хоолой байхгүй. Ингэж худлаа ярьж, гүтгэж болохгүй.

Бид түүний эрх зүйн байдал, хаана амьдрах нь үнэхээр тодорхой, хүүхэд нь амьдрах аюулгүй орчин бүрдвэл өгөхөөр улсын байгууллага шийдсэн.

Харин Ж.Сандагдорж гэх хүний хүүхдийн том охин нь анх таван настай ирсэн. Бид 16 нас хүртэл нь өсгөөд өглөө. Охин өөрөө хүртэл эндээс явмааргүй, аавтайгаа амьдармаагүй байгаагаа хэлдэг. 

Ж.Сандагдорж өөрөө хүчингийн хэрэгт удаа дараа холбогдсон хүн” гэсэн тайлбар өглөө.

"Аавын яриад байгаа шиг зүйл энд байхгүй. Харин ч амар, тайван газар"

Иргэн Ж.Сандагдоржийн том охин “Аавын яриад байгаа шиг зүйл энд байхгүй. Энэ харин ч амар, тайван газар. Би аавтайгаа биш, эндээ амьдармаар байна. Би одоо ес дэх жилдээ амьдарч байна” гэв.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x