Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Загдаад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг фэйсбүүк дэх Олхонууд овогт Гэндэндаржаагийн Загдаа хаягаас авав.

“Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг эрүүгийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллага шалгаж байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Тэрбээр зөвхөн нэг хэрэг дээр бус эрүү, зөрчлийн нийт зургаан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм байна. 

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

Уг зүйлийн нэг дэх хэсэгт "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг.