Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Өвчлөл бүртгэгдэж буй улсуудад амьсгалын аппарат хомстолд ороод байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/228523525225376/

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Нарангэрэл "Өчигдөр тусгай үүргийн онгоцоор Токиогоос ирсэн зорчигчдоос хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан.  

Өчигдрийн онгоцоор ирсэн 275 иргэнийг Цэргийн төв эмнэлэг , ХӨСҮТ, Жаргалант, “Токио ин” буудлуудад хуваарилж ажиглалтад оруулсан.

Мөн нийт 6,800 кг ачаа тээш ариутгаж, онгоцонд эцсийн ариутгалыг хийж аюулгүй болгосон бөгөөд өчигдөр халдварт өвчний дуудлага гараагүй сайхан мэдээтэй байна. 

Өвчлөл бүртгэгдэж буй улсуудад амьсгалын аппарат хомстолд ороод байгаа тул хувийн төрийн гэлтгүй бүх аппаратуудыг бүртгэлд оруулж тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Шинж тэмдэггүй олон хэлбэр байгаа тул гараараа хийсэн амны хаалтыг угаагаад хэрэглэх боломжтой гэсэн зөвлөгөө өгч байна" гэв. 

Мөн тэрбээр нэмж хөнгөлөлттэй үнээр эм авах гэж дугаарлаж буй хүмүүсийн тухайд "Эмийн сантай холбоотой асуудлыг бид судалсан. Эрүүл мэндийн даатгалын газраас бүх аптекуудад зохих хугацаанд нь хөнгөлөлтийн бүх зүйлээ шийдвэрлэсэн. Харин аптекуудын өөрийн дотоод зохион байгуулалтаас шалтгаалан ганц нэг аптек алдаа гаргасан зүйл бий. Үүнд эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийнхэн анхааран ажиллаж байна" гэх тайлбар өглөө. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.