Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

“UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмыг Rokit bay “эвдэв”

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд тасраад байсан “UBS MUSIC VIDEO AWARDS” наадмыг энэ жил “UBS MUSIC” хөгжмийн телевиз зохион байгууллаа.

СТӨ-нд өчигдөр орой болсон энэ наадмын өнгө төрх Монголын роп поп, хип хоп хөгжмийн урсгал тэс өөр түвшинд хүрснийг харуулав.

Өөрөөр хэлбэл, Монголын соёл урлагийн ертөнцөд цоо шинэ давалгаа хүч түрснийг нотоллоо.  

“UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадамд өрсөлдсөн уран бүтээлчдийн клип шинэ санаа, хурц илэрхийлэл, тэс өөр мэдрэмжийг агуулсан төдийгүй клипний найруулга, зураглал, өгүүлэмж хаанахын хэнээс ч дутахааргүй харагдаж байсан нь үзэхэд ч урамтай байв.

Түүнчлэн техник технологийн хөгжил хурдсахын хэрээр клип бүтээгчдийн бүтээлч чанаржиж чадсан нь илхэн байсан.

“UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадамд нийт 81 бүтээл өрсөлдсөн. Ингээд олон зүйл нуршилгүй шилдгүүдийг нэрлэе.

  • Шилдэг санаатай клип - “The Compass” хамтлаг “Чамайг анх” бүтээл
  • Шилдэг зураачтай клип - Rokit bay “Эвдэрхий хүн” бүтээл
  • Шилдэг имиж бүрдүүлэлттэй кпип – Дөлгөөн “20 нас” бүтээл
  • Эмэгтэй хамтлаг, дуучны шилдэг клип – дуучин Наран “Running to you” бүтээл
  • Эрэгтэй  хамтлаг, дуучны шилдэг клип – UFO хамтлаг “Мөрөөдлийн зүг” бүтээл
  • Шилдэг эвлүүлэгч, график  дизайнтай клип – дуучин Д.Болд “Би дурламаар байна” /DOZ интертаймэнт/
  • Шилдэг хамтарсан клип – дуучин Цэлмүүн, Rokit bay “Viva ife” бүтээл
  • Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип – “Киви” хамтлаг “Харамсаж хараад хэрэггүй” бүтээл
  • Хип хоп хамтлаг, дуучдын шилдэг клип – рэппэр Цэцээ, Rokit bay 
  • Рок  хамтлаг дуучдын шилдэг клип – “The Compass” хамтлаг “Өдний тухай” бүтээл
  • Шилдэг зураглаачтай клип – “Киви” хамтлаг “Харамсаж хараад хэрэггүй” бүтээл /“Black Zebra” энтертайнментийн зураглаач О.Базаррагчаа/
  • Шилдэг найруулагчтай клип - Rokit bay “Эвдэрхий хүн” бүтээл
  • Шилдэг продюсертэй клип – дуучин Д.Болд “Би дурламаар байна”, “Монгол Улсын төлөө зүтгэе” бүтээл
  • Оны шилдэг клип – дуучин Цоожоо “Хүрч чадахгүй” бүтээл
  • Youtube-д хамгийн их хандалттай клип - Rokit bay “Эвдэрхий хүн” бүтээл
  • UBS телевизийн нэрэмжит шилдэг клип – “Никитон” хамтлаг “Үүлэн үст” бүтээл
Эрэгтэй хамтлаг, дуучны шилдэг клип – UFO хамтлаг “Мөрөөдлийн зүг” бүтээл

Ийнхүү клип бүтээгчид шилгүүдээ тодруулсан бөгөөд энэ бүгдээс хамгийн шилдэг нь Rokit bay-ын “Эвдэрхий хүн” бүтээл байв. Энэхүү уран бүтээл нь 14 номинацийн 90 хувьд нь нэр дэвшиж, таван төрөлд шилдэг нь болсон. Өөрөөр хэлбэл, Rokit bay “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмыг “эвдэж” тэсрэлт хийж чадлаа.

Youtube-д хамгийн их хандалттай клипээр шалгарсан - Rokit bay “Эвдэрхий хүн” бүтээл