Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

“UBS MUSIC VIDEO AWARDS-2013” эхэллээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

“UBS MUSIC” хөгжмийн телевиз “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадам СТӨ-нд дөнгөж сая эхэллээ.

Наадамд хамтлаг дуучид, мэргэжлийн клип бүтээгчдийн оны шилдэг бүтээлийг тодруулах ёслолын ажиллагаанд рок попын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Энэ жилийн тухайд нийтдээ 150 гаруй клип хийгдсэнээс 81 бүтээлийг хамтлаг дуучид, клип бүтээгчид өөрсдөө санал болгосон. Харин дээрх бүтээлүүдээс албан ёсны нэр дэвшигчдийг шүүгчид сонгон шалгаруулах ба дараахи 14 номинацид уран бүтээлчид өрсөлдөж байгаа юм.

Ньюанс хамтлагийнхан

НОМИНАЦИ:

  • Шилдэг санаа
  • Шилдэг зураач
  • Шилдэг имиж бүрдүүлэлт
  • Эмэгтэй хамтлаг, дуучны шилдэг клип
  • Эрэгтэй  хамтлаг, дуучны шилдэг клип
  • Шилдэг эвлүүлэгч, график  дизайн
  • Шилдэг хамтарсан клип
  • Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип
  • Хип хоп хамтлаг, дуучдын шилдэг клип
  • Рок  хамтлаг дуучдын шилдэг клип
  • Шилдэг зураглаач
  • Шилдэг найруулагч
  • Шилдэг продюсер
  • Оны шилдэг клип

Тун удахгүй номинацийн эзэд тодорно. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.